ХКН-ын XIX сонгуулийн төв хорооны V бүгд хурлаар “Нээлттэй эдийн засгийн дээд түвшний шинэ тогтолцоог бий болгохыг” санал болгов. Үүнтэй холбогдуулан “Арван дөрөвдүгээр таван жилийн төлөвлөгөө” ба 2035 оны алс хэтийн зорилтын хөтөлбөрийн төсөлд тодорхой төлөвлөлт хийх тусгай бүлгүүдийг бий болгосон. Өнөөгийн байдлаар Хятадын эдийн засаг дэлхийн аж үйлдвэрийн гинжин хэлхээ, ханган нийлүүлэлтийн гинжин хэлхээ, үнэ цэнийн гинжин хэлхээ ба инновацын гинжин системд гүн гүнзгий нэвтэрсэн байна. Дээд түвшний шинэ нээлттэй эдийн засгийн тогтолцоог бий болгох нь дэлхийн санхүүжилт, технологи, авьяас чадвар, өгөгдөл болон үйлчилгээ зэрэг элементүүдийн чөлөөт урсгалыг сурталчилж, Хятадын ханган нийлүүлэлтийн гинжин хэлхээний системийн тогтвортой байдлыг дээшлүүлж, дэлхийн инновацын эх үүсвэр, гадаадын хөрөнгө оруулалтыг өндөр чанартай ашиглах, дэлхийн авьяас чадварыг нэгтгэх, шинэ технологи, бизнесийн шинэ формат, шинэ загвар, менежментийн шинэ арга хэлбэр зэргийг шингээж сурах болно. Мөн Хятадын аж үйлдвэрийг дунд, өндөр төгсгөл рүү шилжихийг сурталчлах, дүрэм журам, стандарт, менежмент гэх мэт институцийн нээлтийн замаар олон улсын эдийн засаг, худалдааны өндөр түвшний дүрэм журамтай холбоотой институцийн тогтолцоог бүрдүүлж, шударга өрсөлдөөний зах зээлийн орчинг бүрдүүлж, социалист зах зээлийн эдийн засгийг гэрэлтүүлэх болно. Дээд түвшний шинэ нээлттэй эдийн засгийн тогтолцоог бий болгох нь Хятадын хувьд хөгжлийн шинэ шатанд шинэ боломжуудыг ашиглаж, шинэ сорилтуудад хариу өгөх, дотоодын хөгжлийн шинэ хэв маягийг бүрдүүлэх ажлыг түргэтгэхэд чухал ач холбогдолтой болох, дотоодын болон олон улсын давхар мөчлөгүүд бие биенээ сурталчилж буй хөгжлийн шинэ хэв маягт их ач холбогдолтой юм.
Илүү өргөн нээлтийг сурталчлах. Өргөн цар хүрээтэй зөвлөлдөх, хамтарсан хувь нэмэр, хамтын ашиг тусын дэлхийн засаглалын үзэл баримтлалыг баримталж, “Бүс ба зам” хамтарсан бүтээн байгуулалтыг өндөр түвшинд хөгжүүлэх, оролцогч орнуудтай хамтын ажиллагаагаа бэхжүүлж, худалдаа, хөрөнгө оруулалтын өргөн зэх зээлийг нээх болно.
Нээлттэй өргөн хүрээ хэмжээг сурталчлах. Өндөр чанарыг “дотоодод оруулах” ба өндөр түвшнийг “гадагш гарах” замаар бид дэлхийн чанартай хүчин зүйлийн нөөцийг үр дүнтэй хуваарилах, үйлчилгээний салбарын нээлтийг улам гүнзгийрүүлэх, үйлдвэрлэлийн чанарыг сайжруулах, хөдөө аж ахуйн нээлтийг өргөжүүлэх, санхүү, дижитал технологи, судалгаа шинжилгээ, зураг төсөл боловсруулах, эрүүл мэнд, соёл, боловсрол зэрэг очин үеийн үйлчилгээний салбаруудыг нээх нь нийлүүлэлтийн чанарыг сайжруулах, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг өргөжүүлэх, үйлдвэрлэлийн инновацыг дэмжих чухал эхлэл болно.
Илүү гүнзгий нээлтийг сурталчлах. Олон улсын эдийн засаг, худалдааны өндөр түвшний дүрмийг сурталчлах ажлыг эхлэл болгож, худалдаа, хөрөнгө оруулалт, санхүү болон бусад салбарын менежментийн тогтолцооны шинэчлэлийг гүнзгийрүүлэн үргэлжлүүлж, институцийн нээлтийн явцыг хурдасгах юм.
Аль аль талдаа ашигтай хамтын ажиллагаа, нээлттэй байдлыг сурталчлах. Эдийн засгийн даяаршлын хөгжлийг илүү нээлттэй, хүртээмжтэй, тэнцвэртэй, аль аль талдаа ашигтай чиглэлд хөгжүүлэн, олон улсын эдийн засаг, худалдааны дүрмийн шинэчлэлд санаачилгатай оролцож, олон талт тогтолцоог гарцаагүй хамгаалж, нэг талт байдал, протекционизмыг эрс шийдэмгий эсэргүүцнэ.
Нээлттэй байдал, аюулгүй байдлын ерөнхий төлөвлөгөө. Үндэсний аюулгүй байдлын ерөнхий үзэл баримтлалыг дагаж мөрдөх, нээлттэй аюулгүй байдлын баталгааны системийг сайжруулах, нээлттэй хөгжлийн явцад эрсдэлээс урьдчилан сэргийлэх чадварыг сайжруулах болно.
