Хятадын цахилгаан тээврийн хэрэгслийн цэнэглэх дэд бүтцийн сурталчилгааны холбооноос гаргасан хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, 06-р сарын сүүлчээр Хятад улс 6.6 сая гаруй цэнэглэх овоолго баригдсан нь өнгөрсөн оны мөн үеэс 69.8 хувь өссөн үзүүлэлт болсон байна. Өнөөдөр болоход Хятад улс дэлхийн хамгийн олон тооны цэнэглэх дэд бүтцийн системтэй, хамгийн том хамрах хүрээтэй,хамгийн бүрэн бүтэн цэнэглэгч овоолгын системтэй орон болжээ гэжээ.
Цэнэглэх үйлчилгээний газруудын үйлчилгээ сайжирсаар байна. Оны эхэн хагаст нийтийн зориулалттай цэнэглэх овоолго 351 мянган нэгж болж, хувийн цэнэглэгч овоолго нэмэгдэж 1.091 саяд хүрчээ. Оны эхний хагас жилд цэнэглэх дэд бүтэц 1.442 сая нэгж, эрчим хүчний шинэ тээврийн хэрэгслийн борлуулалт 3.747 сая нэгж болж, овоолго тээврийн хэрэгслийн нэмэгдэл тэнцэл 1:2.6 болж, цэнэглэх дэд бүтцийн бүтээн байгуулалт нь үндсэндээ эрчим хүчний шинэ тээврийн хэрэгслийн хурдацтай хөгжлийн хэрэгцээг хангаж чадсан байна. Улсын хэмжээнд зам дагуу цэнэглэх үйлчилгээний хүчин чадалтай 5,931 үйлчилгээний талбай, цэнэглэгч суулгасан машины зогсоол 29,009-д хүрсэн байна.
Сүүлийн өдрүүдэд Үндэсний хөгжил, шинэчлэлийн комисс болон холбогдох хэлтэс, нэгжүүд "Авто замын хэрэглээг дэмжих хэд хэдэн арга хэмжээ"-г судалж, боловсруулжээ. Уг арга хэмжээд хошуу шянь,хурдны зам, хороолол зэрэг газруудаар цэнэглэх дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, нэн олон иргэдийг цэнэглэх тээврийн хэрэгслийн ашиглахыг урамшуулж, шинэ эрчим хүчний тээврийн хэрэгсэл, эрчим хүчний сүлжээ хоорондын интерактив хэрэглээг дэмжих тухай тодорхой арга хэмжээ тогтоосон байна.
