Хөххот шоомайн гудамжтай боллоо
2016-10-25 11:09
Шоомай гэдэг нь нимгэн гурилтай нэгэн төрлийн бууз. Хөххотоос үүсэлтэй гэдэг.
Хөххотын шоомайн нэгдүгээр гудамж албан ёсоор ашиглалтад орлоо. Тодруулбал Хөххотын Юй Чюань дүүрэг дэх Тавар суваргын хойд гудамж, Ширээт зуугийн эхний зөрөг, Ширээт зуугийн урд гудамж, Гэ Ляо гудамжийг хамруулан “Хөххотын шоомайн нэгдүгээр гудамж” хэмээн албан ёсоор нэрийдэв. Шоомой нь Хөххотын нутгийн зууш хэмээгддэг бол хотын иргэдийн ихэнх нь шоомaй идэх дуртай байдаг. Шинээр бий болсон энэхүү зориулалтын гудамжинд нийт 18 шоомайн гуанзтай бөгөөд уг гудамжийг Хөххотын аялал жуулчлалын нэгэн чухал төв болгон өргөтгөхөөр төлөвлөж байгаа юм байна. Нэг данх цай, 50 грамм шоомай, Хөххотын хүнсний соёл эндээс эх авч уламжлагдан дэлгэрэх болно.




Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : ӨМ сайт
Дэлгэрэнгүй үзэх
