Хятадын төв нутгийн Хүбэй мужийн Баокан суурингийн 70 хувиас дээших нутаг дэвсгэр нь карстын газрын гадаргуутай бөгөөд уусмал агуй газар сайгүй их, нутгийн иргэд үеийн үед цас бороогоор унд болгож иржээ. 2017 онд тус суурингийн Жаожяшань тосгон анхны худгийг чадан ядан ухаж, гурван хоног бороо орохгүй юм бол уух усгүй байсан түүхийг эцэслүүлжээ. Нутгийн иргэд өөрийн тарьсан цайг буцалсан усаар чийлж, ирсэн зочноо хүлээн авдаг боллоо. Дөрвөн жилийн өмнө шавар шороо хорхой шавжтай ус ууж байсан дээрээ бороо орохгүй юм бол ийм ус нь ч олдохгүй байлаа гэж Жан Житао ярьж байлаа.
Ядуурлыг бууруулах чиглэлээр Жаожяшань тосгонд ажилласан Жан Шывэй уух усгүй иргэдэд ямар үйлдвэрлэлийн хөгжил гэж байх вэ, ямар ч байсан юуны өмнө уух усанд нь зөв болгоё гэсэн бодлоор худаг ухаж эхэллээ. Хоёр удаа туршсан боловч ус гаргаж чадаагүй тэрээр Хүбэй мужийн геологийн судалгааны хүрээлэнгийн мэргэжилтнийг урьж худгийн нүхний баттай байршлыг олсон юм. 2017 оны 04-р сарын 01-ний өдрийн 09:00 цагаас эхлэн дөрвөн цаг гаруй худаг өрөмдөөд 483 метр хүрэх үед ус бургилж, хүүхэд нялхгүй бүгд баярлан цаасан пуужин тавьж тэмдэглэсэн юм.
Түүнээс хойш айл өрх болгон усны хоолой тааруулж, цэвэр ус олж уух боломжтой болсон байна. Өөрийнх нь уух ус нь баталгаатай болсон Ван Шүчян гахай тэжээж эхлээд одоо жилийн орлого нь хэдэн арван мянган юаньд хүрчээ.
Баокан суурингийн Жанжяшань тосгонд худагтай болсон сайн мэдээ ойр хавийн тосгонд дуулдаж, тун удалгүй 5 сумандаа 10 худаг гаргаж, 33 мянган иргэдийн ундны усны аюулгүй байдлын асуудлыг шийдвэрлэжээ. Ядуурлын үндсийг арилгаж, рашаан ус олж уусан иргэд идэж ууж өмсөж зүүхдээ зовохгүй жаргалтай амьдралаа эхлүүллээ.
