solongonews
”Үндэсний нэгдмэл том зах зээлийн бүтээн байгуулалтыг түргэсгэх тухай ХКН-ын төв хороо, төрийн зөвлөлийн үзэл бодол” нийтлэгдэв
2022-04-11 11:23
”Үндэсний нэгдмэл том зах зээлийн бүтээн байгуулалтыг түргэсгэх тухай ХКН-ын төв хороо, төрийн зөвлөлийн үзэл бодол” 04-р сарын 10-ны өдөр нийтлэгдсэн байна.

     Үндэсний нэгдсэн том зах зээлийг бий болгох нь хөгжлийн шинэ хэв маягийг бий болгох үндсэн дэмжлэг, зайлшгүй дотоод шаардлага юм. Үзэл бодол нь үндэсний зах зээлийн нэгдсэн тогтолцоо, дүрмийг бий болгох ажлыг хурдасгах, орон нутгийн хамгаалалт, зах зээлийн сегментчиллийг эвдэж, эдийн засгийн эргэлтийг хязгаарлаж буй гол саад бэрхшээлийг даван туулж, түүхий эдийн хүчин зүйл, нөөцийн жигд урсгалыг өргөн хүрээнд дэмжхийг тодорхойлж, мөн үр ашигтай, стандартчилагдсан, шударга өрсөлдөөн, бүрэн нээлттэй үндэсний нэгдсэн том зах зээлийн бүтээн байгуулалтыг түргэтгэх, Хятадын зах зээлийг томоос хүчирхэг болгон өөрчлөхөд бүх талаар тус дөхөм үзүүлж, өндөр жишигт нийцсэн зах зээлийн тогтолцоог бүрдүүлэх, дээд түвшний социалист зах зээлийн эдийн засгийн тогтолцоог бий болгоход хүчтэй дэмжлэг үзүүлхийг тодорхойсон юм.

   Үзэл бодлын дагуу үндэстний нэгдмэл том зах зээлийн бүтээн байгуулалтыг хурдасгах ажлын зарчим нь дотоодын эрэлт хэрэгцээнд тулгуурлан жигд эргэлтэд оруулах, тогтолцоог сайжруулж, үр ашигтай зах зээл, ирээдүйтэй засгийн газар, системтэй зохицуулалт, тогтвортой ахиц дэвшил болох юм. Үндсэн зорилго нь дотоодын зах зээлийн үр ашигтай, саадгүй хөгжүүлэх, цар хүрээг тэлэх ажлыг үргэлжлүүлэн дэмжиж, тогтвортой, шударга, ил тод, урьдчилан таамаглах боломжтой бизнесийн орчныг бүрдүүлэх ажлыг эрчимжүүлэн, зах зээлийн гүйлгээний зардлыг цаашид бууруулах, технологийн инноваци, үйлдвэрлэлийг сайжруулан, олон улсын өрсөлдөөн, хамтын ажиллагаанд оролцох шинэ давуу талыг бий болгох юм.

   Үзэл бодол нь асуудалд чиглэсэн хандлагыг баримталж, арга хэмжээ, ахиц дэвшлийг аль алиныг нь авч хэрэгжүүлж, үндэсний нэгдсэн том зах зээлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх үндсэн зорилтуудыг зургаан талаас нь тодруулав. Ахиц дэвшлийн үүднээс "таван нэгдлээ" сайн хийх ёстой гэж саналд тодорхой тусгасан. Эхнийх нь зах зээлд суурилсан тогтолцоо, дүрмийн нэгдлийг бэхжүүлэх. Хоёр дахь нь зах зээлийн байгууламжийн өндөр стандартын холболтыг дэмжих явдал юм. Гурав дахь нь хүчин зүйл, нөөцийн нэгдсэн зах зээлийг бий болгох. Дөрөвдүгээрт, бараа, үйлчилгээний зах зээлийг дээд түвшинд нэгтгэхийг ахиулна. Тавд, зах зээлийн шударга, нэгдсэн хяналтыг дэмжинэ. Арга хэмжээний үүднээс авч үзвэл зах зээлийн зохисгүй өрсөлдөөн, зах зээлд хөндлөнгөөс оролцох явдлыг цаашид зохицуулах шаардлагатай гэж тус үзэл бодолд тодорхой тусгасан байна.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : http://www.news.cn/fortune/2022-04/10/c_1128547515.htm
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл