solongonews
Шилийнголын галт уулын газар шинжилгээний парк улсын зэрэглэлийн газар шинжилгээний паркын эрхтэй боллоо
2018-04-12 11:11
Шилийнголын галт ууллын газар судалгаа шинжилгээний парк улсын зэрэглэлийн газар шинжилгээний паркын эрхийн зөвшөөрөлтэй болсон байна.

   Сүүлийн өдрүүдэд Хятад улсын нутаг дэвсгэр Эх баялгийн яамны албан тэнхимээс мэдэгдэл гаргаж, найм дахь бүлгийн улсын зэрэглэлийн газар судалгаа шинжилгээний парк шалгаруулах тусгай мэргэжилтнүүдийн ажлын хэсгээс үнэлэн шалгаруулахаар дамжиж Хүнань мужын И Жан орны Маншань уул зэрэг 31 газрыг улсын газар шинжилгээний парк болгосон байна. Үүнд, Шилийнголын тал нутгийн галт уулын газар шинжилгээний парк ч энэхүү зөвшөөрөл эрхийг олж, Эрээн хотын Аварга гүрвэлийн улсын газар судалгаа шинжилгээний паркын дараа Шилийнгол аймаг дахь хоёр  дахь улсын газар шинжилгээний парк болсон байна .

 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн мэдээгээр улсын нутаг дэвсгэр Эх баялгийн яамнаас найм дахь бүлгийн улсын зэрэглэлийн газар судалгаа шинжилгээний парк шалгаруулах үйл ажиллагаа зохион байгуулж, энэ жилийн 02 дугаар сарын 02-ны өдөр тус яамнаас найм дахь бүлгийн улсын зэрэглэлийн газар судалгаа шинжилгээний паркын эрх олгох газрын нэрсийг нийтэлж, 03 дугаар сарын дунджаар тус яамны албан тэнхимээс мэдэгдэл гаргасан ба Шилийнголын галт уулын газар шинжилгээний паркад энэхүү эрх зөвшөөрлийг албан ёсоор олгосон байна .

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : http://www.mongolcnr.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл