solongonews
”16+1 хамтын ажиллагаа”-ны 5 жилийн ойг тэмдэглэв
2017-11-29 10:59
Орон нутгийн цагаар 11-р сарын 27-нд Будапешт хотноо Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян Төв, Зүүн Европын 16 орны удирдагчидтай хамт “16+1 хамтын ажиллагаа”-ны 5 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээнд оролцон үг хэлсэн байна.

Ерөнхий сайд Ли Кэчян:

- Энэ таван жилд “16+1 хамтын ажиллагаа” амжилттай үргэлжилж, асар их эрч хүчтэй байгаагаа харуулж чадлаа. Бидний хамтын ажиллагаа харилцан хүндэтгэж, эрх тэгш харилцах үндсэн дээр тулгуурлан Хятад, Төв, Зүүн Европын орнуудын хамтын хөгжилд хүч сорьж, өөрийн орны болон бүс нутгийн ард иргэдэд улам их өгөөжтэй байлгахыг зорьж ирлээ. Бидний хамтын хүсэл тэмүүлэл, олон салбарын хамтын ажиллагаа улам их үр  дүнд хүрэх нь лавтай. Хятад, Төв, Зүүн Европын орнуудын хамтын ажиллагаа,  найрамдал улам өргөжиж, урт удаан үргэлжлэхийг хүсэж байна  гэсэн байна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл