Шилэн кабелаар 13 тэрбум 500 сая хүн зэрэг утсаар ярих болов
2017-02-05 21:05
Ү Ханий шуудан холбооны Шинжлэх ухааны хүрээлэнгийн мэдээлснээр, энэ сарын 4-нд Хятад улс анх удаа хэт их багтаамж бүхий шилэн кабелын дамжуулах туршилт хийж, нэг шилэн кабелаар 13 тэрбум 500 сая хүн зэрэг утсаар ярих хүчин чадалтай болжээ.

Энэ нь Хятад улсын "Хэт их багтаамжтай, хэт хол зайтай, хэт их хурдтай" шилэн кабелийн холбооны системийн судалгаа шинэ шатанд хүрснийг харуулж байна.
Энэ туршилтад өөрийн оюуны өмчийн эрхтэй шилэн кабелаар зууч болгожээ.
Интернэт сүлжээ, үүлэн тооцоолуур, биг датагийн хэрэглээ улам өргөжихийн хэрээр мэдээллийн холбооны сүлжээ асар их сорилттой тулгарав. Хятадын шилэн кабелийн холбооны салбарын гол судалгааны бааз болсны хувьд Ү Ханий шуудан холбооны шинжлэх ухааны хүрээлэн сүүлийн жилүүдэд олон шинэ амжилт гаргалаа.
Найруулагч: Ц.УРАНТУНГАЛАГ
Эх сурвалж : mongol.cri.cn/
Дэлгэрэнгүй үзэх
