solongonews
Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах тухай шинэ хэлэлцээр тохиролцов
2021-11-15 16:07
Арав гаруй хоног хэлэлцээ хийсний дүнд
НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай конвенцын гэрээлэгч талуудын 26-р бага хурлаар 13-нд ирээдүйн уур амьсгалын өөрчлөлтөөс улбаатай хямралыг шийдвэрлэх талаар шинэ хэлэлцээр тохиролцов.

    Хэлэлцээрт нүүрс зэрэг чулуужсан түлшний хэрэглээг аажмаар багасгаж, 2015 оны “Парисын хэлэлцээр”-т заасны дагуу дэлхийн температурын өсөлтийг 1.5 хэмээс доош байлгах арга хэмжээнүүдийг тусгасан болно.

    Чуулганы үр дүн нь “Парисын хэлэлцээр”-ийг хэрэгжүүлэхэд маш сайн үндэс суурийг тавьж, цаг уурын өөрчлөлтийг сааруулахын тулд дэлхий нийтээр арга хэмжээ авах шинэ аяллыг эхлүүлсэн байна. Энэхүү бага хурал нь хөгжиж буй орнуудын анхаарал хандуулж буй уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үйлсийг санхүүжүүлэх зэрэг асуудлаар тодорхой эерэг ахиц гаргалаа. Холбогдох талууд амлалтаа биелүүлж, бодит арга хэмжээгээр дэлхийн цаг уурын засаглалын үйл явцыг ахиулахыг Хятад улс хүсэж байна. Хятад улс дэлхийн цаг уурын өөрчлөлтийн үйл явцад эерэг, бүтээлч байдлаар оролцож, Өмнөд-Өмнөд хамтын ажиллагаа, "Бүс ба Зам"-ыг хамтран байгуулах зэргээр дамжин хөгжиж буй орнуудын ногоон, нүүрстөрөгч багатай хөгжлийг дэмжинэ. Түүнчлэн цаг уурын өөрчлөлтөд идэвхтэй хариу арга хэмжээ авах үндэсний стратегиа үргэлжлүүлэн хэрэгжүүлж, хөгжлийн шинэ үзэл баримтлалыг бүрэн, үнэн зөв, цогц байдлаар хэрэгжүүлж, цаг уурын өөрчлөлтийг сааруулах үндэсний зорилтоо биелүүлэхийн төлөө бүх хүчээ дайчлан ажиллах болно гэж хуралд оролцсон Хятадын төлөөлөгчид мэдэгдсэн байна.

Найруулагч: ХАНЬ ХУНШЯ
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл