solongonews
Хятадын анагаахын туршлагыг гадаадын эмч нар үнэлэв
2020-04-01 09:05
Хятадын анагаахын туршлагыг гадаадын эмч нар үнэлэв

   "COVID-19"-ийн халдвар дэлхийн 200 гаруй улс орон, бүс нутагт тархаад байна. ДЭМБ-ын тоо бүртгэлээс үзвэл Бээжингийн цагаар 03-р сарын 30-ны 00:00 цагийн байдлаар дэлхийн 202 улс орон, бүс нутагт нийт 638146 халдварын тохиолдол бүртгэгдэж, 30105 хүн нас барав. "COVID-19"-ийн халдварыг Хятад улсад таслан зогсоож чадсан учраас олон орон Хятадын халдвартай тэмцсэн туршлагаас суралцахыг хүсэж байна.

CGTN телевизийн "Халдварт өвчний үзлэг" нэвтрүүлгээр Үхань хотод халдвартай тэмцсэн эмч нар болон олон улсын эмч нарт санал бодлоо солилцон, хамтран ажиллах индэр хангаснаар гадаадын эмч нарын өндөр үнэлгээг олов.

Бээжингийн орон нутгийн цагаар 29-ний орой Хятадын 6 эмч Афганистан, Иран, Пакистан, Америк, Ливан зэрэг орны эмч нартай цахим уулзалт хийж, Хятад анагаах нь коронавирусын халдварт гүйцэтгэсэн үүрэг, хэрхэн эмчилсэн, барууны эм бэлдмэлтэй хэрхэн уялдуулж хэрэглсэн зэрэг талаар танилцууллаа.

CGTN дээрх арга хэмжээг хоёр дахь удаа зохион байгуулж байна. 03-р сарын 27-ны байдлаар тус нэвтрүүлэгт 54.51 сая хүн хандсан бол, бичлэгийг 20 сая хүн үзэж, 230 мянган сэтгэгдэл үлдээсэн байна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл