solongonews
Салалтын дараахи шинэ харилцаа
2015-12-28 18:21
Хүндхэн маргааны дараа түүнээс салсан. Одоо өөр залууг хайрлахыг оролдовч сэтгэлд үнэхээр хэцүү. Өөр хүнд дахин дурлаж чадахгүй гэж бодож одоо байгаа залуугаа буцаахыг хүсээд байна уу? Өмнөх амьдралтайгаа зууралдахыг хүсэхгүй байгаа бол түүнийг сэтгэлээсээ авч хая.
 
 
1. Өмнөх харилцааныхаа тухай нухацтай бод
Өмнөх дурсамжуудаа дахин бодох хэцүү ч та энд юун дээр алдсан гэдэг асуултын хариуг олох хэрэгтэй. Сургамж авснаар дараа дараагийн харилцаанд дахин тийм алдаа гаргахгүй гэж өөртөө амла. 
2. Өмнөх амьдралаа өөрөөсөө холдуул
Та аль хэдийн өмнөх харилцаандаа алдсан, одоо явуулах хэрэгтэй. Зарим хүмүүс дурсамжаасаа хагацаж чадахгүй өнгөрсөндөө амьдраад байдаг. Шинэ зүйл оруулахыг хүсвэл хуучнаа хая гэдэг шүү дээ.
3. Өөртөө дурла
Салалтын дараа дахин дурлах эрч хүч авах арга бол өөртөө дурлах. Өөрийгөө баярлуулж, тордож, ганган зүйлээр “тоноглоод” өөрийгөө хайрла. 
4. Яарах хэрэггүй ээ
Зарим бүсгүйчүүд салсныхаа дараа зурхээ эдгээнэ гээд шууд өөр хүнтэй үерхдэг. Гэвч үнэндээ та өөрийн зүрхээ эдгээх бус өрөөл хүний зүрхийг шархлуулах л байх шүү.
5. Ганц бие амьдралыг мэдэр
Ганц бие болохоор чөлөөт цаг ихтэй байдаг. Яг энэ цаг бол өмнө нь хийж чадаагүй зүйлсээ хийх цаг юм шүү дээ.
6. Бэлэн болсон гэдгээ мэдсэн бол одоо шинэ харилцаа эхлүүлж болно
Шинэ зүйл эхлүүлэхээсээ өмнө хуучин эксээ мартсан байх хэрэгтэй шүү. Шинэ найз залуугаа экстэйгээ харьцуулж хэрхэвч болохгүй. За тэгээд бүсгүй минь, хайрлаад л байж дээ.
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл