solongonews
Хөххотын марафон гүйлтийн шагналт байрны медаль болон тамирчдын тоноглолыг сонирхъё
2018-07-02 11:25
Долоодугаар сарын 08-ны өдөр ойртоход Хөххотын марафон гүйлтийн шагналын медаль болон тоноглолын зураг төлөвлөгөө олны анхааралд орлоо.

Монгол үндэстэн морины нуруун дээрх үндэстэн болохоор эмээл нь тал нутгийн соёлын онцлог бүхий эд болдог.

Хөххотод эмээлийн хэлбэртэй баримал, гар урлалын бүтээгдэхүүн зэрэг олон төрлийн дурсгалын зүйл цөөнгүй бий. Тэгвэл энэ удаагийн Хөххотын марафон гүйлтийн медаль ч Өвөр Монголын тал нутгийн соёлын онцлогт түшиглэж, эмээлээр хэлбэр болгон зурж төлөвлөж, тухайн газрын онцлогтой үүлэн хээ, өлзий зангиа, хас тэмдэг зэргээр чимэглэж, монгол үндэстний бусад онцлог зураг, хээ угалзыг хавсарган бүтээжээ. Медаль болон тамирчны тоноглолыг сайн сайхан утга агуулга бүхий хээ угалзаар урлан чимжёэн байна.

 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл