solongonews
Хөххотын төмөр замын товчоо нийт 240 сая тонн бараа тээвэрлэв
2022-12-05 11:06
Энэ оны эхний 11 сард Хөххотын төмөр замын товчоо нийт 240 сая тонн бараа тээвэрлэжээ.

Хөххотын төмөр замын товчоо энэ оны эхний 11 сард нийт 240 сая тонн бараа бүтээгдэхүүн тээвэрлэсэн нь 2021 оны бүх жилийн ачаа тээвэрлэлтийн хэмжээнээс давсан байна.

Энэ оны эхнээс Хөххотын төмөр замын товчоо тахал өвчнөөс урьдчилан сэргийлэн, тээвэрлэлтийн үйлдвэрлэлийг уялдуулан зохицуулж, Танбаогийн төмөр зам, Житунгийн төмөр зам зэрэг ачаа тээврийн зам шугамын тээвэрлэлтийн хүчин чадлыг бүрэн ашиглаж, шинжлэх ухааны үндэслэлтэй зохион байгуулж, тээврийн байгууллагыг сайжруулан, дулааны нүүрс, үр тариа, бордоо, тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх хэрэгсэл зэрэг иргэний болон биологийн гаралтай түүхий эдийг тээвэрлэх замаар ачаа тээврийн галт тэрэгний тоог нэмэгдүүлэн ажиллуулжээ.  

- Энэ оны эхний 11 сард бид өдөр дунджаар 10.946 ачаа бараа бүтээгдэхүүн ачиж буулгах ажлыг гүйцэтгэсэн бөгөөд өдөрт дунджаар 724.000 тонн ачаа тээвэрлэсэн байна. Ялангуяа зуны болон өвлийн эрчим хүчний нүүрсний нийлүүлэлтийн баталгааны үйл ажиллагааг баталгаажуулж, орон нутгийн засаг захиргаа, аж ахуйн нэгжүүдийн  уялдаа холбоо, харилцаа холбоогоо бэхжүүлэн, дулааны нүүрсний "ачих календарь" боловсруулах явцад Хөххотын төмөр замын товчоо өдөрт дунджаар 505 мянган тонн нүүрс тэвээрэлдэг байсан нь жилд 88 мянган тонноор нэмэгдэж, эрчим хүчний нүүрсний тээвэрлэлтийг үр дүнтэй хангасан байна гэж Хөххот төмөр замын товчооны тээврийн хэлтсийн ажилтан Бай Фү танилцууллаа.

Зохиогч: ЖҮ ВЭНЬЖЭ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл