solongonews
Найз маань эрчүүдийн харцыг “олзолсоор” яваа
2015-12-28 18:21
Цагаан сар айлсан ирээд хаалга тогшиж байна. Энэ өдрүүдэд хоолоо сойдог, турах дэглэм барьдаг монгол хүнийг хаанаас ч олохгүй биз. Хэр тааруулан идэж уусан ч, золголтын айлуудад зооглосон хүнс тэгтлээ жин нэмдэггүй юмаа гэхэд бие хүндрүүлж орхидог. Гэтэл цаана чинь Мартын 8 биднийг хүлээж байдаг. Өнгөлөг сайхан хавар бас өөдөөс инээмсэглэн ширтэж байдаг... Өчигдөрхөн худалдаж авсан даашинзандаа өнөөдөр чихэлдэж суувал яалтай билээ. 
 
Санаа зоволтгүй ээ, бүсгүйчүүд ээ. Зохистой хооллож чаддаг бол та гоо сайхныхаа өмнө тэвчээртэй зогсож чаддаг бүсгүй юм. Харин биеийн жиндээ сэтгэл тиймхэн байгаа бол нэг амархан жорын нууцыг задалъя. 
 
Баярын өмнөх хоолны жор: Гэдсээрээ бүсээр сайтар татаж бүслэн, өдрийнхөө хоолыг 4 ширхэг алим, 100 грамм хэртэй өөхгүй мах, 2 зүсэм хатсан талхаар хязгаарла. Дээр нь нэг нимбэг нэмж идэж болно. Харин өглөөний цайндаа чихэргүй цай юмуу хар кофе, чанасан өндөг 1-ийг сонгоорой. 16.00 цагийн үед аяга тараг юмуу 1-2 алимын аль нэгийг сонгоно шүү. Энэ жорыг 2 өдөр хэрэглэхэд бүсэлхийний хэмжээнд мэдэгдэхүйц өөрчлөлт орно. Заавал мөрдөх нэг зүйл бий. Баярын өмнөх хэдэн өдөрт хатсан талхнаас өөр гурилан бүтээгдэхүүнийг ор тас март. Бас юм идэх үедээ юм уухгүй байх их чухал. Энэ жорыг тэвчээртэйгээр 7 хоног мөрдөж чадвал урамтай амжилтанд хүрнэ.  
 
Найзыг маань залуужуулсан хоолны жор: Найз бүсгүй маань 51 настай, 78 кг жинтэй байхдаа энэ жорыг анхлан хэрэглэж, тууштайгаар 14 хоног мөрдөөд, дараа нь 7 хоногтоо 2-3 өдөр баримталдаг дадалд хэдийнээ заншчихсан, жил болж байна.
-Өглөөд чихэргүй цай, эсвэл хар кофе жижиг аягаар. Цагийн дараа 40 грамм хэртэй бяслаг /бяслаг илчлэг чанараараа биед дутагдах тослогийг нөхдөг./
-Үд дундад 120-150 грамм мах, чанасан өндөг 2 ширхэг, ургамлын тостой ногооны салат хүссэн хэмжээгээрээ.
-16.00-17.00 цагийн хооронд бананаас бусад жимсийг 2-4 ширхэгээр иднэ. Туршаад үзээрэй. 7 хоногийн дараа 3-4 кг жин хасагдсан байхыг үзэж үнэмшинэ дээ. Найз маань одоо 52-той хэрнээ 40 гарч яваа бүсгүй шиг жавхаалаг, 65 кг болтлоо жингээ хаячихсан хачин гоолиг хатагтай үеийнхнийгээ атаархуулж, эрчүүдийн харцыг “олзолсоор” яваа. Өөрийнхөө гоолиг сайхан дүрийг сэтгэлдээ төсөөлөн харж, тууштайгаар жин хасах эрсхэн бодлоо эхлээд тархиндаа сайн суулгаарай. Хүсвээс, хүсээд зүтгэж чадваас амжилт үргэлж дэргэд байдаг юм шүү.
 
гэгээ 
 
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл