Төрийн үр тариа болон бараа материалын нөөцийн газрын хамгийн сүүлийн үеийн тоо баримтаас үзэхэд үйлдвэрлэлийн гол бүс нь дунд, хожуу үеийн цагаан будаа 8 сая тонн орчим хураалт авч, өмнөд бүс нутгийн дунд, хожуу үеийн цагаан будааг зах зээлд үргэлжлүүлэн нийлүүлж, худалдан авах ахиц нь түрүү жилээс хурдан байна.
Сүүлийн өдрүүдэд Хармөрөн мужийн бүх шатны хөдөө аж ахуй хөдөө тосгоны байгууллагууд цаг агаарын сайхан нөхцөл байдлыг ашиглан тариачин өрхүүдийг ургац хураалтын идэвхийг түргэсгэж, намрын хураалтын баталж байна.
“10-р сарын 19-ний байдлаар мужийн усан тутаргын ургац хураалт үндсэндээ дуусаж, ургац хураалтын явц өнгөрсөн оны мөн үеийнхээс 4.1 хувиар илүү байна”.
Хармөрөн мужийн Хөдөө Аж Ахуйн Танхимын холбогдох ажилтан танилцуулахдаа "10-р сарын 15-ны өдөр тус мужийн шар буурцгийн ургац хутаалт үндсэндээ дууссаны дараа 10-р сарын 19-ний өдөр бүх мужийн усан тутрагын хураалт үндсэндээ дуусаж, эрдэнэ шишийн ургац 80 гаруй хувийг давж, бусад үр тариа болон тэжээл өвсний ургац хураалт дуусжээ. “10-р сарын 25-ны өдрөөс өмнө их хэмжээний эрдэнэ шишийг хураан авч, намрын ам будааны агуулахаа баталгаажуулах болно” гэв.
Намрын байдлаас үзэхэд Хармөрөн мужийн намрын улирлын бүх тариалалтын талбай нь 782.79 сая мү, үүнээс хуурай тариа нь 5 сая 453.7 мянган мү, усан тариан газар 2.374 сая мү талбай байгуулжээ.
Намрын ургац хураалтыг түргэсгэхийн зэрэгцээ бүх Хятадын намар өвлийн үр тариалалт ч зэрэг эхлэлээ. Одоогийн байдлаар бүх Хятадын намар, өвлийн тариалалт 50 хувьтай болж, тариалалт оргил үедээ оров. Гол ургац тариалангийн орны арга хэмжээ авч, өвлийн улаан буудай болон өвлийн тосны ногооны таримлын чанарыг бүх хүчээрээ дээшлүүлж байна.
Хятадын Төвийн цаг уурын ажиглалтын төвийн төсөөлснөөр сүүлийн хэдэн өдөр Сычуаний хотгорт, Хунань мужийн хойд хэсэг, Гүйжөүгийн баруун хэсэг, Юньнань мужийн өмнөд хэсэг болон дунд, Гуандүнгийн далай дагуу бүс нутгийн зарим нутагт бага зэргийн хур тунадас орох нь цаг агаарын ган гачгийг намдаахад ашигтай хэдий ч бусад олонх гантай бүс нутагт мөн бороо бага орох бөгөөд цаг агаарын ган гачгаас сэргийлэх буюу гантай тэмцэх холбогдох ажлыг үргэлжлүүлэн сайтар хийх хэрэгтэй байна.
Умардын олонх хэсэг цаг агаарын сайхан уур амьсгалыг амжуулан намрын ургац хураалтаа дуургаж, хатаан хадгалах ажлаа сайтар хийх хэрэгтэй. Жяннаний газар нутагт цагт нь боловсорсон хожуу тутаргыг хурааж, өмнөд Хятадын бүс нутагт хожуу үеийн тутаргын удирдлагыг эрчимжүүлж, жилийн үр тарианы арвин ургац хураалтын суурийг бэхжүүлнэ.
