solongonews
5G автомат банк 6-р сард сард ашиглалтад орно
2019-05-29 17:17
5G автомат банк 6-р сард ашиглалтад орох болсон байна.

       2019 оны Хятад улсын олон улсын үйлчилгээний арилжаа худалдааны солилцооны санхүүгийн үйлчилгээний тусгай сэдэвт үзэсгэлэн энэ сарын 28-нд Бээжингийн үзэсгэлэнгийн ордонд  нээгдлээ. Банк, фонд, үнэт цаас, даатгал, санхүү шинжлэх ухаан технологи зэрэг 50 гаруй тухайлсан ажлын чанартай олон улсын ба улсын дотоодын санхүүгийн байгууллага нэгжүүд үзэсгэлэнд оролцсон байна. Шинжлэх ухаан, технологи санхүү нь үзэсгэлэнгийн хамгийн том онцлог болж, онцгойлон бүтээн байгуулалтын банкны 5G автомат банк, Миншэн банкны автомат карт тараах зэрэг арга хэмжээнүүд үзэгчдийн анхаарлыг ихэд татлаа.

Бүтээн байгуулалтын банкны хариуцлагатай албаны хүн:

 - “5G автомат банк хувь хүн болон аж ахуйн нэгж өөрсдөө  бие даан бүх төрлийн ажлаа гүйцэтгэж, банкнаас 5G сүлжээгээр үйлчлэх болохоор ажлын үр дүн илүү сайн болдог гэж онцолж байлаа.  Эхний ээлжийн 5G автомат банкийг Бээжин хотын Чинхуаюань, Жүнлян  талбай болон Чан-Аньшинрүн төвд байгуулж, энэ оны 6-р сарын эхээр ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл