solongonews
“Аав ээжийн нутаг усан” телевизийн 40 ангит киноны зураг авалт эхэллээ
2018-08-13 21:37
“Аав ээжийн нутаг усан” телевизийн 40 ангит киноны зураг авалт эхэллээ.

“Аав ээжийн нутаг усан” телевизийн 40 ангит киноны зураг авалтын нээлтийн ёслол 08-р сарын 12-ны өдөр Өвөр Монголын Олон улсын үзэсгэлэнгийн төвд боллоо.

Ёслолд тус киноны найруулагч Кан Хунлэй, гол дүрийн жүжигчин Цэцэнгоо, Аянга нар оролцсон байна.

Тус киноны нэг онцлог нь гол дүрд Монгол үндэстний алдарт жүжигчин Цэцэнгоог урьсан явдал болно. Цэцэнгоо олон арван олон ангит кинонд өөр өөр дүр бүтээж, шагнал хөхүүлэл олон удаа хүртсэн боловч монгол амьдралын сэдэвт олон ангит кинонд цөөн оролцжээ. Энэ удаа тус кинонд тоглох болсон нь эх нутаг, унаган насныхаа тухай дурдатгалыг сөхөхөөр барахгүй үндэстний соёлоо уламжлан хөгжүүлэхэд өөрийн гэсэн хувь нэмрээ үзүүлсэн явдал болно.

Кан Хунлэй өөрийн биеэрээ “Аав ээжийн нутаг усан” олон ангит киноны зохиолд оролцон, гурван жилийн турш 1960 оноос 2000 он хүртэлх Өвөр Монголын тал нутгийн үндэстний амьдрал, нийгмийн байдлыг харуулахаар зорьжээ. 

Телевизийн олон ангит кино “Аав ээжийн нутаг усан” Өвөр Монголын Өөртөө Засах Орны Намын хорооны суртал ухуулах газар, Өвөр Монголын Кино бүлэглэлийн компанийн гол төсөл бөгөөд Өвөр Монголын кино бүлэглэлийн компани, Шанхайн Оргилом сэтгэлт цаг үе кино компани, Юй Чы соёл дамжуулгын компани хамтран бүтээсэн байна.

Тус телевизийн олон ангит кино нь 2019 онд үзэгчидтэй уулзах юм байна.

Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : http://www.mgyxw.net
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл