Майхан босгон буухиа шууданг эзэнд нь хүргэж байна
2017-11-15 15:49
Арван нэгдүгээр сарын 11-ний өдөр Хятадын ”Тао Бао” интернэт худалдаа зэрэг томоохон хэмжээний интернэт дэлгүүр хямдрал зарладаг.

"Хос 11"-ийн үеэр интернэт дэлгүүрээс маш олон хэрэглэгч өөрт таалагдсан бараагаа худалдан авдаг тул үүнийг дагаад буухиа шуудан ч маш их ачаалалтай ажиллаж, хэрэглэгчдийн захиалсан барааг цаг тухайд нь хүргэж өгдөг. Их хэмжээний буухиа шуудан их сургуулийн хүрээнд хүргэгдэж ирснээр хичээл сурлага ихтэй оюутан сурагчдад зориулан Жэ Жян Их Сургууль сагсан бөмбөгийн талбайдаа майхан барьж, буухиа шууданг хадгалан тарааж байна. Жэ Жян Их Сургуулийн арын үйлчилгээний албанаас энэ хоёр өдрийн буухиа шуудангийн хэмжээ 20 мянгыг давсан хэмээн мэдэгджээ.



Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх
