solongonews
Ван И Тайландын ерөнхий сайд, Гадаад хэргийн дэд сайд Бамбитай яриа хэлэлцээ хийв
2023-12-07 10:23
Ван И Тайландын ерөнхий сайд, Гадаад хэргийн дэд сайд Бамбитай яриа хэлэлцээ хийв.

        ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Гадаад харилцааны сайд Ван И 12-р сарын 06-ны өдөр Лан Цан Жян-Мекон мөрний хамтын ажиллагааны ГХ-ны сайд нарын VIII хуралд оролцхоор Хятадад ирсэн Тайландын ерөнхий сайд, Гадаад хэргийн дэд сайд Бамбитай яриа хэлэлцээ хийж, түүнтэй уулзсан байна.

        Ван И хэлэхдээ “Хятад улс Тайландыг үндэсний нөхцөл байдалд нь тохирсон орчин үеийн замаар явж, олон улсын талбарт илүү чухал үүрэг гүйцэтгэхэд үргэлж дэмжих болно. Хятад улс Тайландтай хамтран удирдагчдын хүрсэн зөвшилцлийг хэрэгжүүлэх, хувь заяаны хамтын ирээдүйтэй Хятад-Тайландын нийгэмлэг байгуулах, янз бүрийн салбарт бодит хамтын ажиллагааг дэмжихэд бэлэн байна”.

        Бамби хэлэхдээ “Тайланд улс Тайланд-Хятадын харилцаанд ихээхэн ач холбогдол өгч, нэг Хятадын бодлогыг тууштай баримталж, стратегийн харилцааг бэхжүүлж, Хятадтай бодит хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд бэлэн байна”.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : СИНЬХУАНЕТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл