“Хятадын номын үзэсгэлэнг жил бүр үздэг. Эдгээр баялаг сайхан номууд нь Хятадын олон талыг илүү сайн ойлгоход тусалдаг”. 2022 онд Бельгиэс ирсэн соёлын залуу ажилтан Шерлот Германы Франкфуртын номын үзэсгэлэнд Хятадын дэлгэн үзүүлсэн номыг өмнө хойгуур нь рож шат дараалан үзэхийн зэрэгцээ сэтгүүлчдэд хандан ярьж байлаа.
Дэлхийн хамгийн том хэвлэлийн салбарын үзэсгэлэнгийн хувьд энэ удаагийн Франкфуртын номын үзэсгэлэн нь 18-ны өдөр нээлтээ хийсэн бөгөөд 23-ны өдөр хүртэл үргэлжлэх бол 95 улс орны 4000 гаруй үзэсгэлэнд оролцогчдыг татав.
Хятадын Гадаад Хэл Бичгийн Газар (Хятадын Олон Улсын Хэвлэлийн Групп), Хятадын Номын Импорт, Экспорт Корпорац зэрэг байгууллага Хятадын дотоодын зуу гаруй хэвлэлийн байгууллагыг дагуулан, мянга гаруй төрлийн шилдэг ном, сэтгүүл зэргийг дэлгэн үзүүлж, улс төр, эдийн засаг, соёл, түүх, шинжлэх ухаан технологи, хятад хэлний боловсрол, хүүхдийн ном зэрэг салбар салбарыг хамарч, олон олон хэвлэлийн салбарын мэргэжилтнийг болон жирийн уншигчдыг татаж байна.
Мюнхений тэтгэвэртээ гарсан багш Стефан сэтгүүлчдэд хандан “Олон нийтийн сургуульд Хятадын тухай хэдэн тусгай хичээл орсны дараа би Хятадын өнө эртний түүх соёл иргэншил болон түргэн хурдтай хөгжсөн орчин үеийн Хятадад гайхамшигтай сайхан сэтгэгдэлтэй болсон. Миний үзэж байгаагаар зөвхөн сонин, телевизээр Хятадыг ойлгох нь хангалтгүй. Иймээс энэ удаа номын яармагаар тусгайлан Хятадын үзэсгэлэнтэй танилцаж байна" гэлээ.
Шнайдер Франкфурт хотноо 20 гаруй жил БНХАУ-ын аж ахуйн нэгж, байгууллагатай хамтран ажиллаж байна. Уг номын үзэсгэлэнд тэрээр Хятадтай холбоотой Улс төр эдийн засгийн номыг тусгайлан эрж, Хятадын хамгийн сүүлийн үеийн хөгжлийг ойлгохыг хүссэн байна.
- Би “Бүс ба зам” санаачилгатай холбоотой агуулгыг хамгийн их сонирхож, холбогдох бүтээлээр дамжуулан зарим талын урам зориг авна гэж найдаж байна.
Азербайжаны Зүүн-баруун бүс нутгийн хэвлэлийн газрын дарга Шевел Исмылова сэтгүүлчдэд хандан "Миний ажиллаж байгаа байгууллага Азербайжаны нэрт яруу найрагчийн яруу найргийн орчуулгад Хятадыг танилцуулж байсан. Одоогоор Хятадын улс төрийн ном судруудыг хэвлүүлэхээр бэлтгэж байна. Бид Азербайжаны уншигчдад Хятадын өөрчлөн байгуулалт болон олсон амжилтыг ойлгуулж, Хятадын хэвлэлийн салбартай хамтын ажиллагаагаа цаашид эрчимжүүлэхийг хүсэж байна” гэв.
Германы уншигч Рокса Хятадтай холбоотой олон ном уншиж, Хятадын гүн ухааны үзэл санааг сонирхож байсан. Тэрээр хэлэхдээ "Ирээдүйд хятад, англи хоёр хэлний олон номтой болох нь гадаадын уншигчдад Хятадын соёлыг улам гүнзгий ойлгоход хялбар болно" гэжээ.
Хятадын Номын Импорт, Экспорт корпорацын Германы төлөөлөгчийн газрын тэргүүн төлөөлөгч Рэнь Лэй хэлэхдээ "Сүүлийн жилүүдэд Хятадын олон ном хилийн чанадад гарч, хүүхдийн ном, нэрт зохиолчдын өгүүллэг, Хятадын уламжлалт гүн ухаан, хятад эм эмнэлэг зэрэг сэдвүүд Европт онцгой таашаагдсан. Ном дотоод, гадаадын харилцан нэвтрэх гүүр болов. Өнөөдөр манай зохиогчийн эрхийн захирлууд гадаад харилцааны сувгийг олон талт болгож, мэргэжлийн түвшин улмаар дээшилж байгаа. Энэ зах зээл илүү ихээр идэвхжиж, боловсронгуй болж байгаа нь тодорхой болж байна” гэлээ.
