Хөххотын гаалийн статистик мэдээлснээр: Энэ оны эхний таван сард ӨМӨЗО-ы гадаад худалдааны импорт экспортын нийт хэмжээ 83 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 10 хувиар өссөн нь үндэсний өсөлтийн хурдаас 3.7 нэгжээр илүү болсон байна. Үүний дотор экспорт 30.85 тэрбум юань болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 6.3 хувиар өссөн бол импорт 52.15 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 12.4 хувиар өссөн байна. Сарын импорт экспортын хэмжээ өндөр түвшинд ажиллаж байна. Өөртөө засах орны 5-р сард гадаад худалдааны импорт экспортын хэмжээ 16 тэрбум 960 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 15 хувиар өсчээ.
Эхний таван сард цахилгаан суудлын автомашин, лити батерей, нарны зай зэрэг "гурван шинэ" бүтээгдэхүүний экспорт мэдэгдэхүйц нэмэгдэж, экспортын хэмжээ 1 тэрбум 610 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 126.9 хувиар өссөн байна. Мөн хугацаанд тус өөртөө засах орон 10 тэрбум 400 сая юанийн механик болон цахилгаан бүтээгдэхүүн, 4 тэрбум 750 сая юанийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, 3 тэрбум 630 сая юанийн гангийн бүтээгдэхүүн экспортолж, тус бүс нутгийн экспортын үнийн дүнгийн 59.7 хувийг бүрдүүлжээ. Эхний таван сард хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд өөртөө засах орны гадаад худалдааны томоохон аж ахуйн нэгжийн статусаа хадгалж, импорт экспортын хэмжээ 63 тэрбум 590 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 10.6 хувиар нэмэгдэж, 76.6 хувьд хүрсэн байна. ӨМӨЗО болон “Бүс ба зам”-ыг хамтран байгуулж буй орнуудын импорт, экспортын худалдаа эрчимтэй хөгжиж байгааг тэмдэглэх нь зүйтэй юм. Эхний таван сард өөртөө засах орны "Бүс ба зам"-ыг хамтран байгуулж буй орнуудад хийсэн импорт экспортын хэмжээ 66 тэрбум 370 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 12.9 хувиар нэмэгдэж, тус бүс нутгийн гадаад худалдааны нийт импортын 80 хувийг эзэлжээ.
Хөххотын Гаалийн статистик, дүн шинжилгээний газрын холбогдох хүнээс тодруулснаар, эхний таван сард ӨМӨЗО-ны гадаад худалдааны импорт, экспортын хэмжээ тогтвортой сайжирч, импорт, экспортын цар хүрээ нь шинэ амжилтад хүрч, бүтэц нь улам боловсронгуй болж, хүчтэй уян хатан, эрч хүчтэй болсон байна.
