Орон нутгийн цагаар 12-сарын 23-нд Бразилын Сан-Паулу мужийн захиргаа болон эмчилгээ судалгааны эрх мэдэл бүхий байгууллага болох Бутантиний хүрээлэнгээс хэвлэлийн бага хурал зохион байгуулав. Бээжингийн Кэшин Жүнвэй биотехнологийн ХХК-ний судлан бүтээсэн Ковид-19-ийн эсрэг керлайфорд вакцины хүний бие дэх 3-р шатны туршилтыг биелүүлснийг зарлалаа. Туршилтын үр дүнд шинэ коронавирусийн эсрэг Хятадын вакцин үр дүнтэй, мөн аюулгүй юм байна.

Бутантиний судалгааны хүрээлэнгийн захирал Димас Ковас:
- Туршилтын хугацаанд сайн дурчуудад нийт 20 мянга гаруй тун вакцин тарив. Туршилтын тоо баримтаас үзэхэд керлайфорд вакцин бол өнөөгийн зах зээл дээрх шинэ коронавирусийн эсрэг хамгийн аюулгүй вакцин юм. Шинэ коронавирусийн эсрэг керлайфорд вакцины үр дүн нь ДЭМБ-аас шаардсан наад захын стандартаас хол давсан болохыг туршилт гэрчлэв. Бутантиний судалгааны хүрээлэнгээс тус вакциныг бүртгүүлэх талаар Бразилын эрүүл хамгааллын хяналт удирдлагын үндэсний газарт албан ёсоор өргөдөл гаргах болно гэж хэллээ.
Бразил бол дэлхий дээр керлайфорд вакцины 3-р шатны туршилтыг биелүүлсэн анхны орон юм. Өдгөө Индонез, Турк болон Чилид бас энэ төрлийн вакцины 3-р шатны туршилтыг хийж байна. Бутантиний судалгааны хүрээлэнгийн захирал Димас Ковас:
- Кэ Шин компани Бразилд хийсэн 3-р шатны туршилтын үр дүнг цаашид задлан шинжилж, бараг 15 хоногийн дотор туршилтын үр дүнг зарлах болно гэж хэлсэн байна.
