solongonews
Хотын зэрэглэлийн технологийн индэр албан ёсоор ашиглалтад оров
2019-11-24 20:05
Хотын зэрэглэлийн технологийн индэр албан ёсоор ашиглалтад оров.

"Бээжин Юнь·Хэвлэл мэдээллийн конвергенц" хотын зэрэглэлийн технологийн индэр 23-нд албан ёсоор ашиглалтад орж, "мэдээлэл+засаг захиргаа+үйлчилгээ" гэсэн хэвлэл мэдээллийн конвергенцын индрийг байгуулахыг зорьж, Бээжин хотын харилцан саадгүй холбогдох, харилцан нөхөн харилцан ахиулах ухаалаг хэвлэл мэдээллийн конвергенцын тогтвортой хөгжлийн экосферийг бүрдүүлсэн байна. Өнөө Бээжин хотын бүсийн зэрэглэлийн хэвлэл мэдээллийн конвергенцын 17 төв бүгд уг индэртэй холбогдож, агуулга, технологи, удирдлага зэрэг талаар уялдан холбогдохыг биелүүлсэн байна.

"Бээжин Юнь·Хэвлэл мэдээллийн конвергенц" хотын зэрэглэлийн технологийн индэр нь үндэсний хяналт удирдлагын байгууллага, эрх бүхий хэвлэл мэдээллийн агентлаг, зохиогчийн эрхийн төв, арбитрын байгууллага, нотариатын газар, интернет шүүх зэрэг байгууллагатай хамтран зохиогчийн эрхийн хамгаалалтын нэгдсэн холбоог байгуулж, Blockchain технологийг ашиглахаар дамжин зохиогчийн эрхийг хамгаалж чадсан байна. Түүнчлэн уг индэр нь мэдээлэл үйлчилгээний үүргийг гүйцэд бадруулж, ухаалаг захиргааны байгуулалтад идэвхтэй оролцож, нам засгийн байгууллагын мэдээллийн нөөц баялгийг цэгцэлж, "интернэт захиргаа үйлчилгээний төв"-ийг бүрдүүлснээр, хотын иргэд маш хялбараар асуудлаа зохицуулж чадах болсон байна. Түүнчлэн дээрх индэр нь ус цахилгаан хийн төлбөр, эмчилгээ, татвар, аялал жуулчлал, бараа худалдан авах, машины зогсоол зэрэг иргэдэд үйлчлэх талын нөөц баялгийг цэгцэлж, оршин суугчдад амьдрал болон үндсэн давхаргын бүх үйлчилгээг хангах болсон байна.

Ирээдүйд "Бээжин Юнь·Хэвлэл мэдээллийн конвергенц"нь бас 5G, үүлэн тооцоолол, интернетийн зүйлс, Big data, хиймэл оюун ухаан зэрэг шинэ технологийг ашиглаж, хэвлэл мэдээллийн конвергенцын төв, шинэ цаг эрин дэх иргэншлийн ажиллагааны төв, захиргааны үйлчилгээний төв зэрэг "гурван төв"-ийг холбоход тусалж, цахим медианы хөгжилд Бээжингийн ажиллагаа болон туршлагыг хандивлах юм байна.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл