Хуралд оролцсон эрдэмтэд “XIX их хурлын дараах Хятад улс ба дэлхий” гол сэдвээр судлан ярилцлаа. Хятадын эдийн засаг өндөр чанартай хөгжих үе шатанд шилжиж, олон улсын хамтын ажиллагааны хэрэгцээ шаардлага цаашид улам өргөжих болно гэж мэргэжилтнүүд үзлээ.
ХКН-ын XIX их хурлын тайланд “орчин үеийн эдийн засгийн тогтолцоо болгон бүтээн байгуулах”-ыг дурдсан бөгөөд Хятадын эдийн засаг өндөр хурдтай өсөн нэмэгдэх шатнаасаа өндөр чанартай хөгжлийн үе шатанд нэгэнт шилжиж, орчин үеийн эдийн засгийн тогтолцоог бүтээн байгуулах явдал бол хавцал давааг давах тулгамдсан шаардлага, Хятад улсын хөгжлийн стратегийн зорилт болсон гэж заасан юм. Бээжин Их Сургуулийн Эдийн засгийн институтийн профессор Су Жянь: өндөр чанартай өсөлтийг эрэлхийлэх нь хурдтай өсөлттэй лавтай зөрчилдөх явдал биш гэжээ. Тэрээр хэлэхдээ:
“2020-2050 он хүртэлх 30 жилийн Хятадын эдийн засгийн өсөлтийн үүрэг зорилт үнэндээ нэлээд нүсэр том юм. Бид одоо чанарлаг өсөлтийг чухалчилж байна. Гэтэл, өндөр чанартай өсөлт нь хурдтай өсөлт байж чадахгүй гэж хэн нотлон хэлж чадах юм? Чанар болон хурд заавал зөрчил байх ёстой юм уу? Иймээс, бид зэрэг чухалчлан сүвэгчилж болох юм.”
Орчин үеийн эдийн засгийн тогтолцоо болгон бүтээн байгуулах нь зах зээл, засгийн газрын хамтарсан үүрэг чадвараас салж чадашгүй. Нөөцийн хуваарилалтын явцад зах зээлийг шийдвэрлэх үүрэг гүйцэтгүүлж, засгийн газар макро зохицуулалтаа шинэчлэх, боловсронгуй болгох шаардлагатай гэж хуралд оролцсон олон судлаачид үзсэн байна. Хятадын Ардын их сургуулийн дэд захирал, Үндэсний хөгжил ба стратеги судалгааны хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Лю Юань Чүнь: Хятад улсын шинэ цаг эриний өөрчлөлтийн чиг хандлагад “эргэлтийн чанартай өөрчлөлт” гарлаа. Энэ нь өнгөрсний адилаар эдийн засгийн төлөө эдийн засгийг шинэчлэх, зах зээлийн төлөө зах зээлд зохицуулалт хийх явдал төдий биш гэсэн байна.
“Нэгд, орон нутгуудын захиргааны амин чухал ашиг тусад холбогдсон татварын өөрчлөлтийг хэрэгжүүлэх. Хоёрт, засгийн газрын үйл ажиллагааны арга хэлбэрт холбоотой хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулах. Гуравт, бодлогыг уламжлах, өөрчлөлтийг дамжуулах завсрын механизмтай холбоотой манай байгууллагад өөрчлөлт хийх хэрэгтэй. Дөрөвт, нам, засгийн газрын тухай бидний зарим уламжлалт үзэл ухамсарт чухал их зохицуулалт хийх шаардлагатай. Уулдаа бид маш чухалчлан ярьж байсан зүйл бол юу байсан бэ гэхээр, нам, засгийн газрыг тусгаарлах. Харин өдгөө бид, зарим анхан шатны байгууллагад яах ёстой болж байгаа гэвэл, нам захиргаа хамтран үйл ажиллагаа явуулах чухал гэдгийг олж харж болно. Энэ бол үзэл санааны нэг зүйлийн чухал ахиц юм.”
XIX их хурлаар Хятадын гадаад харилцааны ерөнхий зорилгыг тодорхойлж, шинэ хэлбэрийн олон улсын харилцаа, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулахаар хичээн зүтгэнэ гэжээ. Бээжингийн их сургуулийн Олон улсын харилцааны дээд сургуулийн захирал Жя Чингүө: ирээдүйд Хятад улс олон улстай хамран ажиллах эрэлт хэрэгцээ улмаар нэмэгдэнэ гэж хэлж байлаа.
“Хамтран ажиллаж, хамтаар амжилтад хүрэх бол зорилго юм. Дэлхийн засаглалд олон улсын бодитой асуудал, өрсөлдөөн сорилтыг зохицуулан шийдвэрлэх шаардлагатай. Жишээлбэл худалдаа, хөрөнгө оруулалт, хил дамнасан гэмт хэрэг, хууль бус цагаачлах, терроризм, байгаль орчин, сүлжээний аюулгүй байдал, үй олноор хөнөөх зэвсэг зэрэг асуудлууд оршиж бий. Хятад улс дараагаар олон улстай хамтран ажиллах улам өргөн шаардлагатай болно.”
Хятад улс хойшид мөн энхийн хөгжлийн замаар замнаж, олон улс оронтой ашиг сонирхлоо улмаар нэгтгэж, том улсууд хоорондын зохицуулалт, хамтын ажиллагааг ахиулна гэж хуралд оролцсон судлаачид хэлж байлаа. Хятад Америкийн харилцааны талаар Хятадын Ардын их сургуулийн Чүн Ян Банк санхүүгийн судалгааны хүрээлэнгийн ахлах судлаач, Олон улсын засаглалын судалгааны төвийн орлогч дарга Жан Шэнжюнь: Хятад Америкийн хамтын ажиллагаа ирээдүйд улам нягтарна гэжээ.
“XIX их хурал Хятад улс болон дэлхий дахины сэтгэлийг тайвшруулсан. Одоогийн байдлаар, Хятад улс хэмээх энэ том хөлөг онгоц тогтуухан урагшилж, дэлхий дахиныг тодорхой зүг чигтэй болгоно. Хятад Америк хоорондын ирээдүйн хамтын ажиллагаа улам өргөжнө гэж би хувиндаа бодож байна. Яагаад гэвэл түүхээс авч хэлэхэд түүнийг орлох өрсөлдөөн гэж байхгүй болсон, бидний хамтын ажиллагааны хөдөлгөх хүчин харилцан сөргөлдөх хөдөлгөх хүчийг давсан байна.”
