solongonews
Надад өөрөөрөө байх илүү амархан!
2015-01-04 13:33
Хэрэв төгс төгөлдөр гэдгийг байлгах чин хүсэлтэй бол ТА байгаагаараа ТӨГС ТӨГӨЛДӨР.

  • Төгс төгөлдөр

"Хольцгүй алт гэж байхгүй

Төгс хүн гэж байхгүй"  Хятад ардын зүйр үг байдаг.

Төгс төгөлдөр юмыг өөрөөсөө болон бусдаас, бүр дэлхий ертөнцийн хаанаас ч хайгаад олохгүй. Учир нь төгс төгөлдөр юм гэж байдаггүй.

Орчин үед нийтлэг төрөл бүрийн хэлбэр бий болж, тэдгээрээр дамжуулан, бараа бүтээгдэхүүн сурталчлахдаа  Та үүнийг худалдаж авч хэргэлэснээр 5-10 насаар залуужиж, гоолиг туранхай, үзэсгэлэн төгөлдөр болж, гэгээрч, хөгжиж, баяжиж, одод шиг харагдах болно гэх мэтээр байнга давтан хэлснээр биднийг ховсдох мэт болж байна. Энэ их сурталчилгаанаас болоод, бид биеэ байгаагаараа хангалтгүй гэж бодоход хүргэдэг билээ.

Хэрэв та одоо байгаа дээрээ нэмээд:

Баян
Боловсролтой
Танил талтай
Нэр цуутай
Сайхан бие галбиртай
Авьястай байсн бол ... тэгээд л гүйцээ гэж бодож байгаа бол энэ  ХУДЛАА!

 -Ямар ч алдаа гаргасан

-Хэдэн ч удаа ялагдсан

-Өнгөрсөн амьдрал тань зовлон гунигаар дүүрэн байсан ч

-Хүн таныг юу ч гэж хэлсэн хамаагүй, ТА байгаагаараа л ХАНГАЛТТАЙ.

Хэдийгээр төгс төгөлдөр биш ч гэсэн та ОНЦГОЙ. Таны туулсан амьдралын нугачаа, туршлага, танд тохиолдсон түвэгтэй асуудал, таны бячан ч гэсэн авьяас чадвар, таны гаргасан алдаа дутагдал- бүгд нийлээд таныг ОНЦГОЙ  болгож байгаа юм.

Өөрийнхөө ОНЦГОЙ, ӨВӨРМӨЦ шинж чанарыг яг одооноос байгаагаар нь илэрхийлж эхлэх хэрэгтэй.

Бид төгс төгөлдөр болохыг их хичээж, тийм болж чадахгүй байгаадаа гуньж гутарч, өөрийн үнэнийг нууж, улмаар бие сэтгэл хямардаг.

Та ч төгс төгөлдөр биш, би ч төгс төгөлдөр биш, хэн ч төгс төгөлдөр болж чадахгүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн цагт л бид өөр, бусдыг байгаагаар нь хүлээн зөвшөөрч эхэлдэг ба өөрийн жинхэнэ "Би"-г илэрхийлж эхэлнэ. Өөрийнхөө жинхэнэ "Би"-г илэрхийлэх ямар сайхан, ямар их эрх чөлөө байдгийг та бүрэн мэдрэх болно.  

Хэрэв төгс төгөлдөр гэдгийг байлгах чин хүсэлтэй бол ТА байгаагаараа ТӨГС ТӨГӨЛДӨР.

Эх сурвалж : "Амжилтын тарни" номноос
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл