Бээжинд саяхан Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян АСЕАН хийгээд Хятад, Япон, БНСУ (10+3)-ын удирдагчдын 23-р хуралд оролцох үедээ:
- Тун удалгүй холбогдох талууд “Бүсийн эдийн засгийн түншийн бүх талын харилцааны гэрээ” (RCE)-нд албан ёсоор гарын үсэг зурах болно. Талуудтай гэрээний хэрэгжилтийн ажлыг сайтар хийж, түүний үр бүтээлийг бүсийн аж ахуйн нэгж болон иргэдэд нэн эрт хүртээхэд Хятадын тал бэлэн байна гэж хэллээ.

Ерөнхий сайд Ли Кэчян 10+3-ын хамтын ажиллагааг цаашид сайжруулах тухай таван талт санаачилга дурдав. Энэ нь даруй халдвартай тэмцэх хамтын ажиллагааг үргэлжлэн эрчимжүүлж, олон нийтийн эрүүл хамгаалалын чадавхын бүтээн байгуулалтыг дэмжинэ. Чөлөөт худалдааны бүсийн байгуулалтыг түргэсгэж, зүүн Азийн бүсийн уялдаатай хөгжлийг гүнзгийрүүлнэ. Бүсийн үйлдвэрлэл хангалтын гинжин холбоосыг шуурхай нэвтрүүлж, зүүн Азийн үйлдвэрлэлийн системийн өрсөлдөх хүчийг дээшлүүлнэ. Дижитал эдийн засгийн боломжийг ашиглан, зүүн Азийн шинэчлэлийн хөгжлийг бүрдүүлнэ. Нийгэм нийтийн хамтын ажиллагааг төвлөрүүлж, зүүн Азийн тогтвортой хөгжлийг биелүүлнэ зэрэг болно.

Ли Кэчян:
- Талуудтай вакцины олон улсын хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлж, 10+3 эмчилгээ эд бодисын яаралтай нөөцийн төвийн байгуулалтыг дэмжиж, 10+3 олон нийтийн эрүүл хамгааллын гэнэтийн хэргийг даван туулах бодлогын зохицуулалт өрнүүлнэ. Түүнчлэн Хятадын тал өөрөө ядуурлыг бууруулахын зэрэгцээ “зүүн Азийн ядуурлыг бууруулах хамтын ажиллагааны санаачлагын хоёр дахь шатны” төсөл хэрэгжүүлж, бүсийн уялдаатай хөгжлийг биелүүлнэ гэж хэллээ.

