solongonews
Энэ өдөр 6 тохиолдол бүртгэгдсэн нь бүгд гаднаас зөөвөрлөгдөн орж иржээ
2021-02-26 16:41
25-ны өдөр 6 тохиолдол бүртгэгдсэн нь бүгд гаднаас зөөвөрлөгдөн орж иржээ.

Хятадын Эрүүл мэндийн үндэсний хороо 26-нд мэдээлснээр 02-р сарын 25-ны 24 цаг хүртэлх байдлаар Хятадын 31 муж өөртөө засах орон, шууд харья хот болон Шиньжяны үйлдвэрлэл бүтээн байгуулалтын корпусын шинээр нэмэгдсэн коронавирусний тохиолдол 6 бүртгэгдэж, бүгд гаднаас тээвэрлэгдэн орж ирсэн бол Шанхайд 4 Гуандүнд 2 тохиолдол тус тус бүртгэгджээ. Нас барсан тохиолдол нэмэгдээгүй, сэжигтэй тохиолдол нэмэгдээгүй.

Мөн өдөр эмнэлгээс эдгэрэн гарсан нь 43, эмнэлгийн ажиглалтаас гарсан нь 496 байна.

02-р сарын 25-ний 24 цагт 31 муж өөртөө засах орон шууд харьяа хот болон Шинжяны үйлдвэрлэл бүтээн байгуулалтын корпусын одоогийн байгаа тохиолдол 244 болж, түүнээс 1 өвчтөний биеийн байдал хүнд байна. Нийт 84 мянга 997 өвчтөн эдгэрч, 4636 өвчтөн нас барж, оношлогдсон тохиолдол 89 мянга 877 тохиолдол болж, сэжигтэй 1 тохиолдол байна. Нийт ойр хавьталтай 977 мянган 734 хүнд анагаахын ажиглалт хийж, эмнэлгийн ажиглалтад байгаа нягт хавьталтай хүн 7828 байна.

 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл