solongonews
Гал бичин жилийн “Чингис хааны голомтын тахилга”Ордос хотноо боллоо
2017-01-20 22:03
Гал бичин жилийн “Чингис хааны голомтын тахилга” 1-р сарын 20–ны өдөр Ордос хотын Чингис хааны онгоны аялал жуулчлалын ордонд боллоо.

   Үдээс өмнө 10:00 цагт Чингис хааны Агуураг ордонд тахилга эхэлсэн ба голомтын тахилгад даатгал уншиж “Алтан ордны голомтын их өчиг”-ийг өчин тэнгэрийн дуу дуулсан байна.

       Агуураг ордны тахилга дууссаны дараа Дархад Ямуутадаас галд өргөх тахилгын эд зүйлээ авч, Эш хатны ордонд очиж Толуй эзний цомцог ордонд эрхшүүлэн тахиж байгаа хэтийг залан цахиж, тусгай бэлтгэсэн тулгандаа гал ноцоож их голомтын гал тахилгаа гүйцэтгэлээ.

Гал тахилгын зан үйлийн дараа таилгад оролцсон хүмүүс эд зүйл болон мөнгө, хадаг зэргээ өргөн барьж даллага даллан хишиг буян дэлгэрч аж амьдралынхаа өөдрөг  байхыг хүсэн даатгалаа.

Найруулагч: Б.ХҮҮДҮҮТ
Эх сурвалж : Талын дуу хоолой радио
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл