Туулайн бөөр тариаланчдад орлогыг нэмэгдүүлжээ
2021-09-13 16:55
Туулайн бөөр тариаланчдад орлогыг нэмэгдүүлжээ.

Есдүгээр сар болсноор Аньхуй мужийн Гуандэ хотын Байдиан суурингийн Фэнцяо дүүргийн 10 мянган мү /1га=15мү/ талбайн туулайн бөөрний ургац хураах улирал эхэллээ. Энэ жил хур бороо элбэг, туулайн бөөр том том өнгө үзэмж сайтай ургажээ.

Байдиан хотын Фэнцяо дүүрэгт өрх бүр туулайн бөөр тарьдаг уламжлалтай бөгөөд энэ нутагт 500 гаруй туулайн бөөрний тариаланч бий. Энэ жил Фэнцяо дүүргийн иргэдийн туулайн бөөрний жилийн гарц 2 сая килограммд хүрчээ. Одоогийн худалдан авалтын үнээр авч үзвэл дүүргийн иргэдэд 20 сая гаруй юанийн эдийн засгийн үр өгөөж өгөх бөгөөд туулайн бөөр нь нутгийн иргэдийн "мөнгөний мод" болжээ.
Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Ардын сайт
Дэлгэрэнгүй үзэх
