solongonews
13 тохиолдол бүртгэгдэв
2021-03-16 14:45
13 тохиолдол бүртгэгдэв.

Хятадын Эрүүл мэндийн үндэсний хорооноос мэдээлснээр 03-р сарын 15-ны өдрийн 24 цаг хүртэлх байдлаар Хятадын 31 муж өөртөө засах орон, шууд харья хот болон Шиньжяны үйлдвэрлэл бүтээн байгуулалтын корпусын шинээр нэмэгдсэн коронавирусний тохиолдол 13 нэмэгдсэн нь бүгд гадаадаас зөөвөрлөгдөн орж ирсэн хэмээн нийтэлжээ. Үүнд Сичуань мужид 6, Шанхай хотод 5, Тяньжинь хотод 1, Жянсү мужид 1 тус тус бүртгэгджээ. Нас барсан тохиолдол нэмэгдээгүй, сэжигтэй тохиолдол байгүй.

03-р сарын 15-ны өдрийн 24 цаг хүртэлх байдлаар 31 муж өөртөө засах орон шууд харьяа хот болон Шинжяны үйлдвэрлэл бүтээн байгуулалтын корпусын одоогийн байгаа тохиолдол 182 болж, биеийн байдал хүнд өвчтөн бүртгэгдээгүй байна. Нийт 85 мянга 244 өвчтөн эдгэрч, 4636 өвчтөн нас барж, оношлогдсон тохиолдол 90062 болж, сэжигтэй тохиолдол гараагүй. Нийт ойрын хавьталтай 983600 хүнд анагаахын ажиглалт хийж, эмнэлгийн ажиглалтад байгаа нягт хавьталтай хүн 3957 байна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : chinanews.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл