50% хөдөлгөөн
Яагаад их хувьтай байгаа вэ? Гэхээр тураах дэглэмийн хоолнуудыг яс барьдаг хүн гэж ховор шүү. Орой 1ш алим гэсэн байхад "Заа яадаг юм жимс юм чинь дахиад ганцханыг идчихье " гээд л хөргөгчөө дахин нээдэг шүү дээ. Ийм болохоор идсэн зүйлээ сайн шингээхийн тулд хөдөлгөөн хамгийн чухал. Илүүдэл өөхөөс хэрхэн салах вэ? Гэж ихэнх хүмүүс стресддэг. Илүүдэл өөхөө арилгахын тулд кардио хөлс урсгасан дасгалуудыг хийх хэрэгтэй. Жишээлбэл дугуй унах , дээс тоглох , гүйх , алхах гэх мэт. Кардиог булчингын дасгалын өмнө биеэ халаалх болон өөхөө арилгах зорилгоор хийдэг. 15-20мин байхад хангалттай. Хамгийн гол нь хамаг хурднаараа хийж хөлсөө урсгах хэрэгтэй шүү. Ганцхан өөхөө хайлуулахаар туранхай сайхан болно гэсэн үг биш. Булчингын дасгал хийх сайхан галбиртай болох нь чухал шүү дээ.
Эмэгтэй хүн бүрийн хүсдэг нарийхан бэлхүүс , өөхгүй хэвлий. Мөрөөдөл болсон хэвлийгээ бий болгохын 4 төрлийн дасгал хийхэд тохиромжтой.
1. Хэвлийн дээд хэсэг
2. Хэвлийн доод хэсэг
3. Хэвлийн хажуугын хэсэн буюу бэлхүүс
4. Хэвлийг тэр чигт нь ажиллуулах планк.
Энэ 4 дасгалыг өдөр алгасалгүй хийх хэрэгтэй 1 хийхдээ 20 удаа 4 давтамжтайгаар хийнэ.
Алиман хэлбэртэй тонтгор бразил өгзөг бол эмэгтэйчүүдийн мөрөөдөл болсон. Гэхдээ одооноос мөрөөдөөд суух биш бий болгоцгооё. Сайхан өгзөгтэй болохын тулд чи суултууд хийх хэрэгтэй. Дотроо маш олон янз. Жишээ болгон хэдэн ширхэг суултыг үзүүлье.
1. Хайчин суулт- Энэхүү суулт нь гуяны урд хэсэг болон өгзөгний булчинд орох болно.
2. Жирийн суулт - Гуяны урд хэсэг болон өгзөгний булчинд нөлөөлнө
3. Сумо суулт - Гуяны дотор хэсэг
4. Үсрэлттэй суулт - Гуяны урд хэсэг , өгзөгний булчин , шилбэний булчинд орох болно.
Суултыг хийхийн өмнө техникээ маш сайн сурсан байх шаардлагатай. Суултыг буруу хийвэл булчин буруу хөгжих ба ямар ч үр дүнгүй юм. Эдгээр дасгалыг мөн 20 удаа 4 давтамжтайгаар хийнэ.
Плаж өмсөхөөр муухай харагдаад байдаг суганы илүүдэл мах болон гарны илүүдэл маханд эмэгтэйчүүд их дургүй. Энэхүү махыг арилгах 2 төрлийн дасгал зааж өгье.
1. Гантел байвал хэрэглэж болно. Байхгүй бол 1.5л -н усны саванд ус дүүгрээд 2 гартаа барина. 2 гараа алдлаал бага зэрэг дээшээ доошоо хөдөлгөнө.
2. Гантел эсвэл усаа барин гараа дээшээ өргөнө. Толгойныхоо ардуур тохойгоо нугалан , тохойгоо дээшээ доошоо хөдөлгөнө. 1 1 гараараа ээлжилж хийгээрэй.
40% хооллолт
Ихэнх эмэгтэйчүүд бараг л юм идэхгүй бол тураад сайхан биетэй гэж боддог. Үгүй шүү хонгорууд минь. Юм идэхгүй бол турах нь үнэн гэхдээ сайхан биетэй болохгүй. Хэзээ ч өлсөж турж болохгүй. Учир нь турах ч гэсэндээ бидний биенд эргээд хор хөнөөлтэй юм. Тиймээс бага багаар ойр ойрхон идэх хэрэгтэй. Таргална гээд чихэрээ хасаад , махаа хасаад , дан ногоо идээд байж болохгүй. Бид ногооноос авч чадахгүй байгаа уураг , төмөр гэх мэт зүйлсийг махнаас авдаг. Махнаас авч чадахгүй байгаа глюкозыг ногооноос авдаг. Гэх мэтчилэн бүх зүйл хүний биенд хэрэгтэй. Хамгийн чухал нь зохицуулж сурах хэрэгтэй. Өдөртөө авах илчлэг , уураг , шим тэжээлээ тохируулж сурах хэрэгтэй шүү. Дараагийн нийтлэлээрээ хэрхэн зохицуулж сурах талаар бичих болно.

5% амралт 5% тайван байх
Нойр дутуу байх нь маш их хор хөнөөлтэй юм. Хүн нойр дутуу явснаар аяандаа цухалдаж стреддэг. Ихэнх эмэгтэйчүүд стресдэх үедээ юм идэж өөрийгөө тайвшруулдаг. Иддэг зүйл нь амттан. Зүгээр ч идэхгүй хэтрүүлэн хэрэглэдэг. Турах гэж өдөр бүр дасгал хийгээд , амттай бүхнээ хасаад 1 сар гүрийсэн тэр хөдөлмөрөө ганц удаа стресдэн үгүй хийдэг. Тиймээс аль болох тайван байж , амрах хэрэгтэй. Хүн өдөрт 6-8 цаг унтах ёстой гэсэн баримт байдаг юм байна лээ. Сайхан биетэй болох нь хэцүү зүйл биш хамгийн гол нь хүсэл байвал бүх зүйл бүтэх болно. Амжилт охидоо!

