solongonews
“Нэг бүс нэг зам” тэнгисийн хамтын ажиллагааг байгуулах төлөвлөгөө
2017-06-21 10:57
Хятадын Хөгжил, шинэчлэлийн зөвлөл болон Төрийн Тэнгисийн товчооноос хамтран “Нэг бүс нэг зам” тэнгисийн хамтын ажиллагааг байгуулах төлөвлөгөө”-г нийтэлсэн байна.

“Нэг бүс нэг зам” тэнгисийн хамтын ажиллагааг байгуулах төлөвлөгөө” нь Хятадын Засгийн газраас “Торгоны замын эдийн засгийн бүс болон XXI зууны тэнгисийн торгоны замыг хамтдаа бүтээн байгуулахыг дэмжих төлөвлөгөө болон үйл ажиллагаа”-г 2015 оны 3 дугаар сарын 28-ны өдөр нийтэлснээс хойш анх удаа дурдсан “Нэг бүс нэг зам” тэнгисийн хамтын ажиллагааг байгуулах талаарх бодит төлөвлөгөө бөгөөд энэ нь мөн “Нэг бүс нэг зам” олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалтын үр дүн билээ.

“Төлөвлөгөөн”-д Хятадын Засгийн газар “Энх тайван хамтын ажиллагаа, нээлттэй багтаамжтай, харилцан суралцаж харилцан хянах, харилцан ашигтай хамтын ялалт” зэрэг торгоны замын үзэл баримтлалыг зарчимлан, НҮБ-ын тогтоосон “2030 тогтвортой хөгжлийн хөтөлбөр”-ийг тэнгисийн хүрээнд хэрэгжүүлэхийг эрчимтэй дэмжиж, XXI зууны тэнгисийн торгоны замын дагуух улс оронтой бүх талын, олон салбар дахь тэнгисийн хамтын ажиллагааг явуулан, нээлттэй, багтаамжтай хамтын ажиллагааны тавцанг хамтдаа бүтээн байгуулах болно хэмээн дурджээ.

“Төлөвлөгөөн”-д мөн гурван зурвас хөх өнгөтэй /далайн хөх өнгийг зүйрлэжээ/ эдийн засгийн сувгийг онцлон бүтээн байгуулна гэж дурджээ. Тодруулбал: Хятадын далай дагуух эдийн засгийн бүсээр тулгуурлан, Хятад-Дундад өмнөд хойгийн эдийн засгийн коридороос эх авч Өмнөд тэнгисийг дайран баруун тийшээ Энэтхэгийн тэнгистэй нийлж, Хятад, Пакистан болон Мьянмар, Хятад, Энэтхэг, Бангладешийн эдийн засгийн коридорыг холбосон Хятад-Энэтхэгийн тэнгис-Африк-Газрын дундад тэнгисийн эдийн засгийн хөх сувгийг хамтдаа бүтээн байгуулна. Өмнөд тэнгисийг дайран урагш Номхон далайд нийлсэн Хятад-Далайн тив-өмнөд Номхон далайн эдийн засгийн хөх сувгийг хамтдаа бүтээнэ. Умард Мөсөн далай болон Европ тивийг холбосон эдийн засгийн хөх сувгийг бүтээн байгуулахыг идэвхтэй дэмжинэ.

Хятадын Засгийн газраас XXI зууны тэнгисийн торгоны замын дагуух улс орнуудад хандан далай тэнгисийн экологийг хамгаалах, далай дээрх хамтын ашиг тусыг биелүүлэх, тэнгисийн эдийн засгийн хөгжлийг дэмжих, тэнгисийн аюулгүй байдлыг хамгаалах, тэнгисийн шинжилгээ судалгааг гүнзгийрүүлэх, соёлын солилцоог нэмэгдүүлэх, тэнгисийн засаглалд хамтдаа оролцох зэргээр гол болгосон ногоон хөгжлийн замаар хамтдаа урагшлах санаачилгыг дурдсан байна. 

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Синьхуа сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл