solongonews
”Хялбар бөгөөд амттай” - Шарсан үхрийн махан шанзтай хаш хийх жор
2021-10-27 16:44
”Хялбар бөгөөд амттай” - Шарсан үхрийн махан шанзтай хаш хийх жор

     Хаш нь хоол хийхэд хүнсний ногоо болон ихээр ашиглагддаг ч жимсний төрөл зүйлд багтдаг. Хашны илчлэгийн хэмжээ маш бага бөгөөд 100 гр тутамд 25 ккал байдаг. Мөн кали, фосфорын давс, фолийн хүчил, А,  В1, В12 аминдэм ихээр агуулдаг. Тархины эсийг гэмтэхээс хамгаалдаг антиоксидант шинж чанартай ургамал бөгөөд цусан дахь холестерин багасгах, организмыг элэг, тулайн өвчлөлөөс сэргийлэх үйлчилгээтэй. Энэ ногоогоор дангаар нь болон бусад хүнстэй хольж маш олон нэрийн хоол бэлтгэдэг. Энэ нийтлэлээр үхрийн махан шанзтай амтат хаш хийх аргыг хуваалцаж байна. Гэр бүл, хайртай дотнын хүмүүстэйгээ хамт заавал хийж идээрэй.

Орц:

Дунд зэргийн хаш
Оливын тос, давс, хар перец
Сармис
Сонгино
Яншуй
Цөцгий
Татсан үхрийн мах
Тмин (Хоолны амтлагч-cumin)
Анар жимс

Хийх арга: 

1.Шарах шүүгээгээ урьдчилан 425 градуст халаана. Хашаа дундуур нь хувааж, хөнгөн хэрээсэлж зүсэж өгнө.

2.Хоёр талыг нь жигд оливийн тосоор тосолж, давс, перецээр амталж өгнө. Листен дээр доош нь харуулж тавина.


 

3.Доод тал нь хүрэн өнгөтэй болтол 20-25 минут шарна. Илүү зөөлөн болгомоор байвал нэмж 15-20 минут шарж болно. Зуухнаас гаргаад тавган дээр дээш харуулж тавьж хөргөнө.

4.Хашаа шарж байх хугацаанд үхрийн мах, соусаа бэлтгэнэ. Эхлээд сармисаа тохирох хэмжээнд хальсалж тавина.

5.Сонгиноо арилгаж, жижиглэж хэрчинэ.

6.Яншуйгаа жижиглэн хэрчиж бэлтгэнэ.

7.  Дараа нь соусаа бэлтгэнэ. Аяга цөцгийн тосон дээрээ бага зэрэг тос, давс, перец болон сармисаа нунтаглан хийнэ.

8. Амтат үхрийн махаа бэлдэцгээе. Хайруулын тавгандаа тосоо хийн сайтар халааж, татсан үхрийн махаа хийн давс перецээр амтлана.

9.Үхрийн махаа шаржигнасан хатуу болтол 4 минут шарна.

10.Үхрийн махныхаа хажуугаар хэрчсэн сонгино, сармисаа хийж шаргал болтол нь шарна.

11.Бага зэрэг тмин нэмж, сонгино махаа хольж хутгана. Хутгасан хэвээр 1 минут орчим үргэлжлүүлэн шарсны дараа галаас авч хөргөнө.

12.Хоолоо тавгалцгаая. Соусаа тавган дээр нимгэн түрхэнэ. Хашаа соусан дээрээ тавин, шарсан үхрийн махаа хашан дээрээ тавьж өгнө.

13.Хэрчсэн яншуй болон анар жимсээ жигд тараана. Ингээд амтат шарсан үхрийн махан шанзтай хаш маань бэлэн боллоо.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : caak.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл