solongonews
Торгоны зам олон улсын кино наадам нээгдлээ
2023-01-02 18:22
Торгоны зам олон улсын 9-р кино наадам Ши Ань хотод нээгдлээ.

Торгоны зам олон улсын 9-р кино наадмын нээлт болон улаан хивсний ёслол 01-ний үдэш Хятадын Ши Ань хотод болж, гадаад дотоодын кино багийн зочид төлөөлөгчид оролцжээ. 

Кино наадам нь “Торгоны зам дэлхийг холбож, кино урлаг Чан Аныг гэрэлтүүлнэ” уриан дор явагдаж байгаа бөгөөд 90 гаруй улс орон, бүс нутгийн 1598 кино “Алтан торгоны замын шагнал”-д бүртгүүлснээс 19 кино шалгарсан байна. 2014 онд албан ёсоор байгуулагдсан торгоны зам олон улсын кино наадам нь “Бүс ба зам” дагуух улс орон, бүс нутгийн соёл, ард түмний харилцааг идэвхтэй ахиулж, дэлхийн кино уран бүтээлчдэд харилцан мэдээлэл солилцох, хамтран ажиллах чухал индэр болсон төдийгүй Хятадын кино уран бүтээлийн өндөр түвшний хөгжил, Хятадын уламжлалт соёл дэлхийд танигдахад маш чухал үүрэг гүйцэтгэжээ.

Найруулагч: Ш.Цогзолмаа
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл