solongonews
XII сонгуулийн БХАТИХ-ын IV чуулганы бэлтгэл ажил бүрэн дууслаа
2016-03-04 18:51
XII сонгуулийн БХАТИХ-ын IV чуулганы бэлтгэл ажил бүрэн дууслаа

XII сонгуулийн  БХАТИХ-ын байнгын хорооны IV чуулган 4-ний үдээс өмнө Ардын Их Хурлын ордонд бэлтгэл хурал хийлээ. БХАТИХ-ын байнгын хорооны дарга Жан Дежян хурлыг даргаллаа. Хурал XII сонгуулийн БХАТИХ-ын IV чуулганы тэргүүлэгчид болон нарийн бичгийн даргыг сонгож, чуулганы хөтөлбөрийг санал оруулж баталлаа.

XII сонгуулийн БХАТИХ 2943 депутаттай юм. 3-р сарын 3-н гэхэд 2911 депутат чуулганы нарийн бичгийн газар нэрээ бүртгүүлээд байна. Өнөөдрийн бэлтгэл хуралд 2751 депутат оролцож, 192 депутат хуралд оролцоогүй. Хуралд оролцсон депутатын тоо хуульд тогтоосон хэмжээнд хүрчээ.

Жан Дежян хурал даргалах үеэр, 12 дахь сонгуулийн XII сонгуулийн БХАТИХ-ын IV чуулган 3-р сарын 5-нд нээгдэнэ. Чуулганы бэлтгэл ажил бүрэн хангагдлаа гэж зарлалаа.

Бэлтгэл хурал санал хураалт явуулж, 12-дахь сонгуулийн XII сонгуулийн БХАТИХ-ын IV чуулган тэргүүлэгчид болон нарийн бичгийн даргыг сонголоо. Тэргүүлэгчид 170 хүнээр бүрдэж, Ли Жяньгүө чуулганы нарийн бичгийн даргаар сонгогдлоо. БХАТИХ-ын зохион байгуулалтын хууль болон хөтөлбөрийн тогтоол ёсоор БХАТИХ-ын чуулганыг тэргүүлэгчид даргалах болно.

Найруулагч: Сүлдээ
Эх сурвалж : Синь Хуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл