
Өвлийн улирлын дунд үед Жянши мужийн Фэнчэн хотын Шанжуан гудамжны Чуаньтан нийгэмлэгт 1000 гаруй мү (1 га =15 мү) шар лууван хураажээ.
Энэ нутгийн тариачид цаг агаар сайхан үед луувангаа угааж савлан Өмнөд Солонгос, Япон, Малайз болон бусад улс оронд экспортлохоор яаравчлав.
Сүүлийн жилүүдэд энэ нутгийнхан хөрсний нөөцийн давуу талдаа тулгуурлан лууван, брокколи, төмс, сайн чанарын будаа зэрэг хүнсний ногоо, тостой цай зэрэг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнүүд эрчимтэй хөгжүүлж байна. Зөвхөн улсын хэмжээнд худалдаалагдаад зогсохгүй дэлхийн 20 гаруй улс орон, бүс нутагт экспортолж, орон нутгийн хөдөө аж ахуйг хөгжүүлэх шинэ хөдөлгүүр, тариаланчдын орлогыг нэмэгдүүлэх шинэ тод цэг болж байгаа юм.







