”Экологийн хамгаалалтын цэнхэр ном”-ыг анх удаа хэвлэлээ
2023-08-15 17:26
Хятад улс ”Экологийн хамгаалалтын цэнхэр ном”-ыг анх удаа хэвлэлээ.
Өнөөдөр буюу 15-ны өдөр Хятадын Байгалийн нөөц баялгийн яамнаас “Хятадын экологийн хамгаалалтын цэнхэр ном”-ыг хэвлэн гаргалаа. Цэнхэр номд Хятадын үндэсний хэмжээнд 3.19 сая хавтгай дөрвөлжин километр газрыг экологийн хамгаалалтын бүсэд оруулж, биологийн олон янз байдлыг хамгаалах тэргүүлэх чиглэлийн 35 бүс нутгийг багтаасан байна. Үүнд экологийн хамгаалалтын бүсийн хуурай газрын экологийн хамгаалалтын бүсийн талбай нь 3.04 сая хавтгай дөрвөлжин километрт хүрсэн нь үндэсний эх газрын нийт талбайн 30 гаруй хувийг эзэлж байгаа юм. Харин тэнгисийн экологийн хамгаалалтын бүсийн талбай нь 150 мянган хавтгай дөрвөлжин километрт хүрчээ.
Найруулагч: Ш.Цогзолмаа
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх
