Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И хүсэлтийн дагуу 11-р сарын 04-нд Сингапурын Гадаад хэргийн сайд Вивиантай утсаар ярив.
Ван И хэлэхдээ “Цаг үетэй зэргээр урагшлах нь Хятад, Сингапурын харилцааны хамгийн голлох онцлог болно. Хятад улс Сингапуртай хамтын хүчин чармайлт гаргаж, Хятад улс бусад орон, ялангуяа хөрш орнуудтай харилцах харилцаанд Хятад, Сингапурын харилцааг үргэлжлэн тэргүүлэх үлгэр жишээ болно. АСЕАН-ы орнууд ойрын хугацаанд хэд хэдэн дээд хэмжээний уулзалт хийх боломжийг ашиглаж, "Азийн цаг үе"-ийг дэлхий дахинд илүү итгэлтэй, тогтвортой байдал олгож, дэлхийд болж буй эмх замбараагүй байдал ба өөрчлөлтийг даван туулахад "Азийн хэрэглээг"-г гүйцэд хэрэгжүүлэхэд найдаж байна” гэв.
Вивиан хэлэхдээ “Сингапур АСЕАН, Хятадын харилцааг иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд ахиулахыг бүх талаар дэмжиж, АСЕАН-Хятадын хэлхээ холбоо, аж үйлдвэрийн гинжин хамтын ажиллагааны түвшинг цаашид ахиулахад бэлэн байна” гэжээ.
