solongonews
Ли Кэчян ОХУ-ын ерөнхийлөгч Путинтэй уулзав
2018-11-16 11:58
Ли Кэчян ОХУ-ын ерөнхийлөгч Путинтэй уулзав.

Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 11-р сарын 15-нд Сингапурын Үзэсгэлэнгийн төвд ОХУ-ын ерөнхийлөгч Путинтэй уулзав. Ли Кэчян: Ши Жиньпин даргын мэндчилгээг Путинд дамжуулж, ОХУ-ын талтай хамт худалдаа хөрөнгө оруулалт, инноваци, банк санхүү зэрэг салбарын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн, харилцан зах зээлд оруулах зөвшөөрлийг чөлөөлж, худалдаа, хөрөнгө оруулалтын хүрээгээ тэлэн, дээд технологийн төслүүдийг хэрэгжүүлж, Хятад, Оросын хамтын ажиллагаа хоёр ард түмэнд илүү үр өгөөжтэй, харилцан ашигтай, хамтдаа ашиг хүртэхэд Хятадын тал бэлэн байна гэжээ. 

Путин: Орос, Хятадын өндөр албан тушаалтнууд тогтмол харилцаатай байх нь маш чухал юм. Удалгүй болох Их хорийн Буэнос Айресын дээд уулзалтын үеэр Ши Жиньпин даргатай дахин уулзахыг хүсэж байна. Хятадын талтай хамтдаа нэгэнт тохирсон нийтлэг ойлголтуудыг сайтар хэрэгжүүлж, эрчим хүч, сансрын аялал, технологи, хамтарсан судалгаа, дижитал эдийн засгийн чиглэлээр хамтран ажиллаж шинэ үр дүнд хүрэхийг Оросын тал хүсэж байна гэжээ.

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл