Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян Камбожийн Пномпень хотод болсон Ланьцанжян-Меконг мөрний хамтын ажиллагааны механизмын удирдагчдын II хуралд оролцож, Камбож дахь албан ёсны айлчлалаа өндөрлүүлэн энэ сарын 11-нд тусгай онгоцоор Бээжинд ирсэн. Ли Кэчян Пномпень хотод 24 цагийн дотор хоёр талт болон олон талт 20 гаруй арга хэмжээнд оролцож, Ланьцанжян-Меконг мөрний хамтын ажиллагааны хурлын үеэр хамтын ажиллагааны “3+5+X ”санаачилга дэвшүүлжээ. Ли Кэчян:
- Талууд "Эрх тэгш, уужуу, ажил хэрэгч” хамтын ажиллагааны үзэл баримтлалыг дээдлэн, Ланьцанжян-Меконг мөрний сав газрын эдийн засгийн хөгжлийн бүс байгуулж, Ланьцанжян-Меконг мөрний улс орнуудын хувь заяаны хамтын цогцыг байгуулъя гэсэн байна. Хурлаар Ланьцанжян-Меконг мөрний хамтын ажиллагааны таван жилийн хөгжлийн төлөвлөгөөг нийтэлж, шинэ гараанаас хамтын ажиллагааны шинэ боломж эрэлхийлж, төлөвлөсөн байна.
Айлчлалын үеэр Ли Кэчян:
- Хятадын тал Камбожийн тусгаар тогтнол, бүрэн эрхийг үргэлж хүндэтгэн, улс орныхоо нөхцөлд тохирсон хөгжлийн замаа дагахыг дэмжин, цаашид Камбожийн эдийн засгийн хөгжил, иргэний амьжиргаанд үргэлжлэн дэмжлэг үзүүлэх болно гэж хэллээ.
