Нэгдүгээр сарын 28-нд Бээжин хотноо ГХЯ-ны сайд Ван И Хятадад айлчилж ирсэн Японы гадаад хэргийн сайд Таро Конотой хэлэлцээ хийжээ.
Ван И: Эн жил Хятад Японы энх тайван, найрамдлын гэрээ байгуулсны 40 жилийн ой тохиож байна. 40 жилийн турш хоёр орны харилцаа асар их амжилтад хүрсэн бөгөөд урагш ахисаар байна гэжээ.
Таро Коно: Япон, Хятад бол дэлхийн 3, 2 дэх том эдийн засгийн цогц юм. Тогтвортой хөгжиж буй Япон, Хятадын харилцаа хоёр орны үндсэн ашиг сонирхолд нийцэж байгаа төдийгүй олон улсын хамтын нийгэмлэгийн ашиг сонирхолд нийцэж байна. Япон улс энх тайван, найрамдлын гэрээ байгуулсны 40 жилийн ой, Хятадын өөрчлөлт шинэчлэл хийсний 40 жилийн ойн боломжийг ашиглан, хоёр орны харилцааг шинэ шатанд гаргах болно гэжээ.
Хоёр тал мөн Солонгосын хойгийн цөмийн асуудал зэрэг олон улс, бүс нутгийн асуудлаар санал бодлоо солилцсон байна.
