
1-р сарын 5-нд нийтэлсэн "Хятадын үндэсний дүр төрхийн тухай олон улсын судалгааны тайлан 2016-2017"-д, Хятад хоол, Хятад эм эмнэлэг, зэвсгийн эрдэм зэрэг нь Хятад улсын нэрийн хуудас болсон гурван гол соёл мөн гэж гадаадынхан үзэж байна. Гадаадын сурвалжилга өгсөн хүмүүсийн 80 хувь нь Хятад хоол идэж үзсэн бөгөөд тэдний 72 хувь нь сайн үнэлгээгээ өгсөн байна. Харин 30 хувь нь Хятадын уламжлалт анагаах ухаанаар эмчлүүлж байсан бөгөөд тэдний 64 хувь нь эерэг үнэлгээ өгчээ. Үүнээс гадна, тэдний 59 хувь нь Хятадын шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн хүчин чадлыг хүлээн зөвшөөрсөн байна. Санал өгсөн хүмүүсийн 71 хувь нь хөгжиж буй орнуудын ард иргэд аж. Хурдны галт тэрэг бол Хятадын шинжлэх ухаан, технологийн ололт амжилтыг гадаадад хамгийн ихээр харуулж чадсан юм. дараах нь нисгэгчтэй сансрын технологи, супер компьютер хэмээн гадаадынхан үнэлж байна.



