solongonews
Хотууд хогийн ангиллыг чухалчилж байна
2020-06-05 15:00
“Үзэсгэлэнт Хятад орон, үүний төлөө би зүтгэнэ” сэдвээр зохиогдож байна.

Өнөөдөр бол Дэлхийн байгаль орчны өдөр юм. Хятад улсын хувьд энэ оны байгаль орчны өдөр “Үзэсгэлэнт Хятад орон, үүний төлөө би зүтгэнэ” сэдвээр зохиогдож байна. Байгаль орчны өдрийг тохиолдуулан хүмүүс хогийн ангиллын сэдэвт маш анхаарал хандуулж байна.

2017 оны 03-р сараас эхлэн Орон сууц, барилга байгуулалтын яам Хятад улсын 46 гол чухал хотыг амьдралын хог хаягдлыг шаардлагын дагуу төрөл ангилалд хуваах туршиц хотуудаар нэрлэсэн юм. Одоог хүртэлх байдлаар, 46 гол чухал хотуудын амьдралын хогийн ангиллын байдлаас авч үзэхэд, хог хаяхдаа төрөл ангилалд хувааж буй үзүүлэлт 70 хувиас давав. Гуанжөү, Сүжөү, Ши-Ань зэрэг хотуудад, амьдралын хогийн шийдвэрлэх системд орох барилгын хог, ойн цэцэрлэгийн хог ихэд багассан байна. Шанхай, Шямэнь зэрэг хотод, төрөл ангилалд хуваасан хогийн тээвэрлэлт нэмэгдэж, шил, цаас мэтийн бага үнэ цэнэ бүхий дахин боловсруулалт хийх боломжтой бодисыг буцаан хуримтлуулах хэмжээ илэрхий нэмэгджээ.

Орон сууц, барилга байгуулалтын яамны төлөвлөлтөөс үзэхэд, 2020 оны сүүлч гэхэд 46 гол чухал хотод амьдралын хогийг төрөл ангилалд хуваан шийдвэрлэх системийг үндсэндээ байгуулж, 2025 он гэхэд бусад орон нутгийн зэрэглэлийн хотуудад амьдралын хогийг төрөл ангилалд хуваан шийдвэрлэх системийг үндсэндээ байгуулах юм.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл