
Саяхан дэлхийн Хятадын бизнес эрхлэгчдийн хурлын нарийн бичгийн дарга нарын газар болон Сингапурын Хятадын худалдааны танхим Дэлхийн Хятадын бизнес эрхлэгчдийн хурлын туг гардуулах ёслолыг хийлээ. Дэлхийн Хятадын бизнес эрхлэгчдийн чуулга уулзалтыг зохион байгуулагч байгууллагын төлөөлөгчид, Сингапурын Хятадын Худалдааны ерөнхий танхимын дарга Хуан Шаньжүн, Хонгконгийн Хятадын худалдааны ерөнхий танхимын байнгын хүндэт дарга Цай Гуаньшэнь нар Дэлхийн Хятадын бизнес эрхлэгчдийн бага хурлын тугийг Дэлхийн Хятадын бизнес эрхлэгчдийн XVI бага хурлын зохион байгуулагч, Тайландын Хятадын Худалдааны танхимын дарга Лин Чучинд гардуулан өглөө. Дэлхийн Хятадын бизнес эрхлэгчдийн бага хурлын зөвлөх хорооны гишүүдийн төлөөлөгчид болон олон орны Хятадын бизнес эрхлэгчдийн удирдагчид онлайнаар ёслолд оролцов.
2023 оны 05-р сард Тайландын нийслэл Бангкок хотноо Тайландын Хятадын Худалдааны танхимаас Дэлхийн Хятадын бизнес эрхлэгчдийн XVI бага хурлыг зохион байгуулах болно. Тайландын Хятадын Худалдааны Танхимын дарга Лин Чүчинь туг гардуулах ёслол дээр үг хэлж, Тайландын худалдааны танхимын сурталчилгааны видеог харуулжу, дэлхийн өнцөг булан бүрт байгаа Хятадын бизнес эрхлэгчдэд "Тайланд таныг 2023 онд угтаж байна" гэсэн урилга илгээв.
Линь Чүчинь:
- Сүүлийн хоёр жилд дэлхий даяар цар тахлын нөлөөгөөр олон улсын байдал өөрчлөгдсөн нь дэлхийн эдийн засаг, Хятадын бизнес эрхлэгчдийн хөгжилд асар их нөлөө үзүүлсэн юм. Дэлхийн Хятадын бизнес эрхлэгчдийн XVI чуулганыг зохион байгуулагч тал ба Дэлхийн Хятадын бизнес эрхлэгчдийн чуулга уулзалтыг зохион байгуулагч байгууллагын нэг болох Тайландын Хятадын бизнес эрхлэгчдийн нийгэмлэгийн хувьд "Бид цар тахлын үед дэлхийн Хятадын бизнесмэнүүдийн тогтвортой хөгжлийн шинэ платформыг бий болгох үүрэгтэй. Цар тахлын хямралын үед шинэ боломжуудыг хэрхэн ашиглах талаар ярилцаж, шинэ эринд Хятадын бизнес эрхлэгчдийн олон улсын түвшинд хүрч, олон талт хамтын ажиллагааг дэлхийн хэмжээнд ахиулах, Тайланд болон дэлхийн бусад улс хоорондын худалдаа, хөрөнгө оруулалтын харилцан уялдааг дэмжих болно гэж илэрхийллээ.
