Далд авьяасаа нээцгээе
2015-12-28 18:21
Хүн бүхэнд өөрийн гэсэн хобби бий. Та ямар нэгэн дугуйланд явж, өөрийгөө хөгжүүлж, шинэ зүйл сурдаг уу? Хүнд 2-3 далд авьяас байдаг бөгөөд, бид ихэнхидээ ганцханг нь илрүүлж, аль эсвэл өөрийгөө авьяасгүй гэж тодорхойлдог. Гэнэт та төсөөлж ч байгаагүй авьяастай ч юм билүү?










Хүн бүхэнд өөрийн гэсэн хобби бий. Та ямар нэгэн дугуйланд явж, өөрийгөө хөгжүүлж, шинэ зүйл сурдаг уу? Хүнд 2-3 далд авьяас байдаг бөгөөд, бид ихэнхидээ ганцханг нь илрүүлж, аль эсвэл өөрийгөө авьяасгүй гэж тодорхойлдог. Гэнэт та төсөөлж ч байгаагүй авьяастай ч юм билүү?
Америкийн антропологич К.Клаксон нь “Хүний бүхий л амьдралын туршид 93%-ийн чадварууд хөгжихгүйгээр, 7%-ийн чадварууд л хөгждөг” гэжээ.
Цаашилбал, хүний авьяас нь хүрээлэн буй орчноос хамааран нээгддэг. Жишээ нь: танд үзэг цаас байгаагүй бол та өгүүллэг, пост бичих ямар ч боломжгүй болно.



Иймээс зохиол бичих авьяас чадвар нээгдэхгүй байжээ. Хэрвээ та зэрлэг байгаль дээр буюу комьютер, технологигүй орчинд байсан бол мэдээж өөр чадвартай байх байсан нь мэдээж.



Шинэ зүйлийг эрэлхийл
Сурахад хэзээ ч оройтдоггүй. Эргэн тойрон, хүрээлэн буй орчноо судлахаас битгий залхуур. Аль эртнээс төлөвлөөд хийж чаддаггүй зүйлээ хий. Жишээ нь: уран зураг зурах. Яагаад болохгүй гэж? Хэдэн өдөр хичээвэл заавал эцсийг нь үзэх болно. Гэнэт та авьяасаг зураач болоод, дотроо яруу найрагч байж таарах ч юм билүү. Энэ бүхэн танд саад болохгүй, харин ч та эдгээр чадвараа хөгжүүлэх хэрэгтэй.



Сонирхлоо доош жагсаан бич
Өөрийн сонирхол, хобби, дугуйланг жагсаан бичээрэй. Мөн юунд дуртайгаа бас. Жишээ нь: шүлэг бичих, зурах, оёх дуртай. Харин одоо бичсэнтэйгээ ойролцоо утгатай зүйл бич. Жишээ нь:
шүлэг бичих-блог хөтлөх, өгүүллэг бичих, зурах-ваар эдлэл хийх, гар хайчилбар, шивээс гэх мэт.



Бусдын санал бодлыг сонсох
Зарим хүмүүс блог хөтлөх нь ном бичхээс дээр гэж боддог, үнэн гэж үү? Ном үргэлж дээр байдаг, өдий хүртэл номын сан, бүр электрон ном хүртэл байна. Бүх ажил мэргэжил удаан оршин тогтож чадна, хэрвээ та өөрийн дуртай зүйлээ хийж байвал. Гэхдээ таныг хүрээлэн буй хүмүүс ч бас таны далд авьяасаа нээхэд тань туслаж чадна.
Хэрвээ хэн нэгэн таныг фотошоп сурвал авьяастай хүн гэж хэлж байсан бол түүнийг туршиж үзэх хэрэгтэй. Магадгүй энэ нь таны амьдралд орж ирэх чухал зүйл болох ч юм билүү?



Авьяасгүй бол яах вэ?
Авьяасгүй хүн гэж энэ хорвоод байдаггүй гэдгийг та сайн тогтоож аваарай. Зөвхөн өөрийн авьаяасаа нээгээгүй хүн л гэж байдаг. Өөрийн авьяасаа хайхаа битгий зогсоо!
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
