
2019 оны Монгол хэлний шинэ үгийн нэр томьёоны орчуулгын мэргэжилтнүүдийн хурал энэ сарын 25-26-ны өдөр Гирин мужийн Өмнөд Горлос Монгол үндэстний өөртөө засах шяньд амжилттай болж өндөрлөлөө. Уг хурлыг Хятадын цөөн тоот үндэстний хэлний орчуулгын товчоо голлон зохион байгуулсан бол Гирин мужийн Өмнөд Горлос Монгол үндэстний өөртөө засах шяний орон нутгийн засгийн газар ажил хэрэгч талаар хамтран ажиллав.
Тус хурлаар сүүлийн хоёр жилийн БНХАУ-ын улс төрийн амьдралын томоохон үйл явдал болох Хоёр чуулганы талаарх үндэсний орчуулгын ажилд холбогдсон шинэ үгийн нэр томьёо, шинэ Хууль тогтоомжийн нэр томьёоны 300 гаруй үгийг Монгол хэлэнд дээр яаж орчуулахыг баталгаажуулжээ. Энэ нь хурлын товлосон зорилгодоо хүрсэн төдийгүй монгол хэлний шинэ үгийн нэр томьёоны орчуулгын ажил бас нэг шат ахисан гэж хурлаар дүгнэв.
БНХАУ-ын найман мужаар Монголчууд тархан амьдардаг юм. Харин энэ удаагийн хуралд Хятадын Нийгмийн шинжлэх ухааны академи, Хятадын радио телевизийн ерөнхий товчоо, "Үндэстний бүлгэмдэл" сэтгүүл ,Үндэстний зурагт сэтгүүл, CCTV.com-ын Монгол хэлний редакц, Үндэстний Хэвлэлийн Хороо, ӨМӨЗО-ы засгийн газрын тамгын газар, Хөхнуур мужийн засгийн газрын цөөн тоот үндэстний хэлний орчуулгын хэлтэс, Шиньжяны өдрийн сонин болон аймаг хошууны орчуулгын мэргэлжилтэнг багтаасан 50 орчуулагч мэргэжилтэн тус хуралд оролцов.
Үндэстний хэлний орчуулгын ажил нь цөөн тоот үндэстэн тархан амьдарч байгаа орон бүс, мөн цөөн тоот үндэстний олон түмэнд нам засгийн дуу хоолойг тухайн үндэстний эх хэл дээр нь шууд хүргэдэг тул маш чухал ач холбогдолтой юм. Үүний зэрэгцээ хөгжил болон шилдэг орчин үеийн соёлыг алслагдмал бүс, хязгаар нутагт амьдарч байгаа цөөн тоот үндэстнүүдэд ойртуулах алс хэтийн ач холбогдолтой гэдгээрээ нийтлэг ойлголтод хүрчээ.
Үндэстний хэлний орчуулгын ажил нь үзэл баримтлалын хувьд Ши Жиньпиний шинэ зууны Хятадын онцлогтой социалист үзэл баримтлалаар удирдуулна. Мөн нөхөр Ши Жиньпиний Үндэстний ажлын талаар хэлсэн чухал заавраар бодит ажил хэрэг болгож, БНХАУ-ын 56 үндэстний хамтын ойлголтыг цогцлооно.
