
Хятадын Хайнань мужийн Хайкүө хотын Лүнхуа дүүргийн Зүньтань суурины Лүнхэ тосгоны эдийн засаг сул байсан бөгөөд иргэд орлогоо нэмэгдүүлэх зам бага байжээ. 2021 онд тосгоны хамтарсан компани байгуулж, "нам + тосгоны хамтарсан компани + аж ахуйн нэгж + тариаланчид" гэх хамтын ажиллагааны загварыг нээж, орон нутгийн нөхцөл байдлыг үндэслэн шар чинжүү тариалах аж ахуйг хөгжүүлсэн байна.
Тариаланчид газраар хангаж, тосгоны хамтарсан компани сан, үрээр хангаж, аж ахуйн нэгж үйл ажиллагаа, менежментийн үүрэг хүлээн ажиллав. Үүний зэрэгцээ тус компани шар чинжүүний худалдааны баталгаа болж, хэдэн арван тосгоны оршин суугчдад тариалах, менежмент хийх, хураах зэрэг ажлын байрыг хангаж, тэдний орлогыг нэмэгдүүлжээ.
Зүньтань суурин Лүнхэ тосгоноор жишээ болгож, тосгон болон эргэн тойрны тосгодод 400 гаруй мү /15 мү = 1 га/ талбай шар чинжүү тариалан, тариаланчдын орлогыг цаашид дэмжин, хөдөө орон нутгийн сэргэлтийг нэмэгдүүлэхэд түлхэц болсон байна.

