2024 оны Хятадын "Хоёр чуулган" буюу XIV сонгуулийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын II чуулган, XIV удаагийн Улс Төрөөр Зөвлөлдөх Зөвлөлгөөний II чуулган тун удахгүй хуралдаж эхэлнэ. Хоёр чуулганд зориулсан хэвлэл мэдээллийн Мэй Ди Я төв өнөөдөр буюу 27-ноос эхлэн Бээжин хотод нээгдлээ.
Гуравдугаар сарын 05-ны өдөр XIV сонгуулийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын II чуулган хуралдана. Харин XIV удаагийн Улс Төрөөр Зөвлөлдөх Зөвлөлгөөний XIV чуулган 03-р сарын 04-нд хуралдах юм. Хоёр чуулганы хэвлэл мэдээллийн төвөөс сэтгүүлч мэдээлснээр хоёр чуулганыг сурвалжлахаар гадаад, дотоодын 3000 орчим сэтгүүлч бүртгүүлээд байна. Хэвлэл мэдээллийн төв сэтгүүлчдэд нээлттэй, ил тод байдлаар үйлчлэх юм байна.
