solongonews
Агуу их эргэлт
2019-10-18 10:37
Агуу их эргэлт

1978 он нь БНХАУ-ын түүхэн дахь ер бусын нэг жил болно, энэ жилд хуралдуулсан намын XIX удаагийн төв хорооны III хурал нь БНХАУ байгуулагдсанаас хойших нам ба улсын түүхэн дахь гүн зузаан ач холбогдол бүхий агуу их эргэлтийг биелүүлсэн юм.

Тус жилд, Хятад улсад үнэн ёсны асуудлын тухай их ярилцлагаа өрнүүлж байв. Энэхүү ярилцлагаа нь хүмүүсийн үзэл санааны чөлөөлөлтийг ихээр ахиулж, түүхт чанартай эргэлт гарахад үзэл санааны нөхцөл хангасан байна.

1978 оны 11-р сарын 10-аас 12-р сарын 15 хүртэл 36 өдрийн хугацаатай хуралдсан төвийн ажлын хурал нь нам ба улсын түүхт чанартай эргэлтийг биелүүлэхэд бэлтгэл хийв.12 -р сарын 13-ний өдөр Дэн Шяопин төвийн ажлын хурлын төгсөх ёслолд “Үзэл санаагаа чөлөөлж, үнэнээс зөвийг эрж, эвтэй найртай нэгдэж урагшилъя” гэх сэдвээр яриа тавьсан байна.

1978 оны 12-р сарын 18-ны өдрөөс 22-ны өдөр хүртэл, намын XIX удаагийн төв хорооны III хурал хуралдав. Тус удаагийн хуралд намын жолоодох үзэл санаа, бүх намын ажлын гол шилжүүлэх, аж ахуйн ажил, өөрчлөлт нээлт хийх, ардын ардчиллыг батлах болон нийгэм журмын хуулиар засах, намын байгуулалтыг чангатгах зэрэг олон асуудлыг ярилцан шийдвэрлэв.

Намын XIX удаагийн төв хорооны III хурал шинэ Хятад улс байгуулагдсанаас хойших нам ба улсын түүхэн дэх ач холбогдол бүхий эргэлтийг биелүүлж, ХКН ард иргэдийг удирдан нийгэм журмын орчин цаг үеийн бүтээн байгуулалтын шинэ урт замын аян дайныг эхлүүлсний бэлгэ тэмдэг болгож түүхэн шинэ цаг үед оров.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл