solongonews
Хятадын гадаад хөрөнгийн бодит хэрэглээ 38.6 хувиар өсчээ
2021-05-14 21:07
Хятадын гадаад хөрөнгийн бодит хэрэглээ 38.6 хувиар өссөн байна.

  2021 оны 01-ээс 04-р сард Хятадын хэмжээнд шинээр байгуулагдсан гадаадын хөрөнгө оруулалттай 14,533 аж ахуйн нэгж байж,өнгөрсөн оны мөн үеэс 50,2  хувиар нэмэгдсэн байна. Гадаад хөрөнгийн бодит хэрэглээ 397.07 тэрбум юань хүрч, энэ нь өмнөх оны мөн үеэс 38.6 хувиар өсөв.  

  Салбарын хувьд үйлчилгээний салбарын гадаад хөрөнгийн бодит хэрэглээ 312,94 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 46,8 хувиар нэмэгджээ. Өндөр технологийн аж үйлдвэр 29,5 хувиар нэмэгдэж, үүнд өндөр технологийн үйлчилгээний салбар 34 хувиар, өндөр технологийн үйлдвэрлэлийн салбар 15,4 хувиар тус тус нэмэгдсэн байна. "Бүс ба зам" дагуух орнууд, АСЕАН, ЕХ-ны орнуудын бодит хөрөнгө оруулалт өнгөрсөн оны мөн үеэс тус бүр 62.8, 65.2, 9.2 хувиар өссөн байна. Бүс нутгийн хуваарилалтын хувьд Хятадын зүүн, төв, баруун бүсэд гадаад хөрөнгийн бодит хэрэглээ тус тус 39.1, 37.5, 30.3 хувиар өссөн байна.

  Дараагийн алхамд Хятадын Бизнесийн яам холбогдох орон нутгийн бизнесийн байгууллагуудтай хамтран ажиллаж, гадаад хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж болон гадаад худалдааны танхимуудтай харилцаа холбоо, солилцоогоо бэхжүүлж, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдэд нэн сайн үйлчилгээ үзүүлэхэд нь дэмжинэ гэдгээ илэрхийлсэн байна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл